Альбумин түүний гүйцэтгэх үүрэг ач холбогдол

206-Отгонзул

Альбумин түүний гүйцэтгэх үүрэг ач холбогдол

Альбумин нь цусны үндсэн уураг бөгөөд элгэнд бий болдог. Альбуминуудыг уургийн фракц гэж нэрлэгддэг уургийн тусгай бүлэг болгон ялгадаг. Шинжилгээгээр гарсан альбумины хэмжээг элэг, бөөр, хэрлэгийн гаралтай болон хавдрын өвчний оношлогооонд ашигладаг.

Цусанд агуулагдах альбумины хэвийн хэмжээ

Нас Альбумины хэмжээ г/л

14 хүртэлх насны хүүхэд 38-54

14-60 насныхан 35-50

60-аас дээш насныхан 34-48

 

Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд болон тамхи татдаг хүмүүсийн цуснаас авсан биохимийн шинжилгээгээр альбумины хэмжээ бага зэрэг буурсныг харуулж болно.

Шингэн дутагдах, шингэн алдах үед цусан дахь альбумины хэмжээ ихэсдэг.

  • Шинжилгээгээр цусан дахь альбумины хэмжээ буурсан нь тогтоогдох нь эмчийн хувьд дараах төрлийн өвчин байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэх сэжүүр болж өгдөг. Үүнд:
    элэгний архаг эмгэгсепсис /үжил/, халдварт өвчин, идээд үйл явц
    хэрлэг
    түлэгдэлт
    халуурал
    өмөн
    зүрхний дутмагшил
    эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн

Мөн цусан дахь альбумины хэмжээ буурсан байх нь өлсөх, хоол хүнсээр хангалттай хэмжээний уураг орж ирэхгүй байх, эм бэлгийн даавар болон жирэмслэлтээс сэргийлэх эм уух, стероид үйлчилгээтэй даавар хэрэглэхтэй холбоотой байдаг.

Энэ мэтээр цусан дахь альбумины хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийгилтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай


 Альбумины үүрэг

Уураг нь амьд организмын үил ажиллагаанд онцгой ач холбогдолтой дараах 9 үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:

1. Каталитик үүрэг. Организмд тогтмол явагддаг, амьдралын үйл ажиллагааг хангадаг олон янзын химийн урвал нь фермент (энзим) хэмээх өвөрмөц уургийн тусламжтайгаар явагдах боломжтой болдог. Эдгээр өндөр зэрэглэлтэй биологийн катализатор нь организмд явагддаг химийн урвалыг хурдасгадаг. Энэ өвөрмөц чанар биологийн ямар ч полимерт байдаггүй.

2. Бүтцийн үүрэг. Хүний организмын нийт органик бодисын ихээхэн хэсгийг20%) уураг эзэлдэг. Бүх эрхтэн, эд, эс, эсийн органелл нь найрлагандаа бүтэц, агууламж, шинж чанараараа ялгагдах уураг агуулдаг. Булчин, элгэнд 22%, тархинд 11%, харин өөхний эдэд 6% уураг тус тус агуулагддаг.

3. Энергийн уүрэг. 1 г уураг бүрэн задрахад 17, 15 кЖ (4.1 ккал) дулаан ялгардаг. Гэвч энергийн үндсэн субстрат болох нүүрс ус ба өөх тос дутагдсан үед л организм энергийн эх үүсвар болгон ашигладаг.

4Уургийн бүтэц.Организмын эс болгоны үйл ажиллагаанд түүнийг тогтмол тэжээлийн бодисоор хангах, бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг зайлуулах, цусаар уургийн бүтэцтэй нэгдлүүдзэр зөөгддөг муу уусдаг бодисыг зөөх шаардлагзтай байдаг. Ийнхүү зсийг хүчилтөрөгчэөр хангах, нүүрс хүчлийн хийг зайлуулах үүргийг нийлмэл уураг болох гемоглобин, өөх тосыг зөөх.үүргийг цусны плазмын альбумин гүйцэтгэж, темрийг транскортин зөөвөрлөж бай эрхтэнд эваачдаг.

5. Удамшил дамжуулах үүрзгУдамшил дамжуулах процесст тэргүүлэх үүргийг энгийн уураг (протамин ба гистон) ба нуклеин хүчлээс (ДНХ, РпХ) тогтсон нийлмэл уураг болох нуклеопротеид гүйцэтгэдэг.

6. Хамгаалах үүрэгТүүхэн хөгжлийн явцад амьд организм нь гадаад орчны таагүй хүчин зүйл болон дотоод орчны тогтмол байдал алдагдахын эсрзг төрел бүрийн хамгаалах механизм бий болгожээ. Ийнхүү арьс нь организмыг температурын хурц хэлбэлзэл болон нарны радиациаас хамгаалдаг. Организм патоген (өвчин үүсгэгч) микроорганизм, харийн уураг болох хорыг устгах чадвартай эсрэг бие гэж нэрлэгддэг иммуноглобулиныг (у-глобулин) үүсгэдэг нь организм өөрийгөө гадны үйлчлэлээс хамгаалдаг механизмын нэг хэсэг (гумораль хэлбэрийн иммуны хариу) болдог. Цаашилбал арьсны найрлаганд ордог коллаген нь арьсыг бүрэн бүтэн байгаа үед түүгээр юуг ч нэвтрүүлдэггүй, цусны плазмын уураг фибриноген бүлэгнэдэг нь шархлаа үүсэх үед цус алдахаас хамгаалж байгаа хамгаалалтын бас нэг механизм мөн.

7. Зохицуулах үүрэгОрганизмын бодисын солилцооны процессыг зохицуулан хянагч хүчин зүйлийн нэг нь гормоны үйлчилгээ байдаг. Гормонуудаас нилээд нь уураг, пептидүүд (нойр булчирхайн, гипофизын, гипоталамусын гэх мэт) байдаг. Уураг нь мөн цусны болон эсийн осмос даралт, орчны рН-ийг тогтмол хэмжээнд хадгалах мэт олон үүргийг гүйцэтгэдэг.

8. Тэжээлийн бодисын үүрэгӨндөгний шар (овальбумин) үр хөврөлийн өсөлтөнд хэрэгтэй бол сүүний уураг (казеин) хүнс тэжээлийн бодисын үгүйцэтгэдэг. Олон уураг биологийн идэвхтэй бодисуудын урьдал нэгдэл болдог, бодисын солилцоог зохицуулдаг, амин хүчлүүдийн эх үүсвэр болдог.

9. Агших үүрэгБулчингийн агшилт сулралтанд олон уураг оролцдогоос гол үүргийг актин ба миозин гүйцэтгэдэг. Агших үүргийг зөвхөн булчингийн уураг ч биш эсийн мембраны зарим уургууд гүйцэтгэдэг.

Уургийн эдгээр үндсэн үүрэг нь тэдгээрийн организмд гүйцэтгэдэг үүрэг, ач холбогдолыг хангалттай харуулдаг.

 

Уургийн ангилал.

Уургийг найрлагаар нь энгийн уураг (протеин) ба нийлмэл уураг (протеид) гэж хуваадаг. Протеин нь зөвхөн сс-амин хүчлээс тогтдог. Харин нийлмэл уураг буюу протеид нь найрлагандаа амин хүчлээс гадна нүүрс ус, липид, нуклеин хүчил ба бусад уургийн биш бодис агуулдаг. Энгийн уургийг тэдгээрийн физик-химийн болон биологийн шинж чанарт үндэслэн, нийлмэл уургийг уургийн биш бүлгээр (простетик) нь дараах байдлаар тус тус ангилдаг (2.11-р зураг).

Альбумин. глобулин нь хүн амьтны эд эрхтэнд нилээд хэмжээгээр агуулагддаг. Цусны плазм, сүү, өндөг, булчинд агууламж нь харьцангуй өндөр байдаг. Цусанд альбумин, глобулины харьцаа тогтмол байх ба өвчлөлийн үед өөрчлөгддөгийг нь оношлогоонд ашигладаг.

Проламин. глютелин нь үндсэндээ ургамалд нилээд тархсан бөгөөд үр тарианд (улаан буудай, цагаан будаа, арвай, эрдэнэ шиш) агууламж нь их байдаг. Нилээд сайн судлагдсан нь цагаан будааны оризенин, улаан буудайн глиадин, арвайн гордеин зэрэг юм. Гурилын цавуулгийн ихэнхийг эдгээр уургууд бүрдүүлдэг.

Протамин. гистон нь аргинин, лизинийг нилээд хэмжээгээр агуулсан уургууд юм. Протаминд эдгээр амин хүчлүүд 60-85% хүртэл, гистонд 20-30% хүртэл агуулагдаж болдог. Гистон нь эсийн бөөмд нуклеин хүчилтэй нуклеопротеидын байдлаар оршдог.

Утаслаг протеин нь ходоод гэдэсний ферментийн үйлчилгээгээр задардаггүй буюу муу задардаг уургууд байдаг. Гол төлөөлөгчид нь холбогч эдийн уураг кератин, цусны уураг фибрин зэрэг болно.

Нуклеопротеид нь энгийн уураг (протамин, гистон) ба нуклеин хүчлээс тогтдог. Энэ нь эс хуваагдах процесс, удамшлын шинж хадгалагдах ба дамжихтай холбогдсон байх тул биологийн хувьд хамгийн чухал уургийн бодист тооцогддог.

Хромопротеид нь улаан бодис болох гемийг уургийн биш бүрэлдэхүүн байдлаар агуулдаг. Гем нь өөр хоорондоо метиний бүлгүүдээр холбогдсон 4 пирролын цөмөөс бүрдсэн төмөр агуулсан порфирины цагираг мөн. Гемоглобин нь уушигнаас организмын төрөл бүрийн эдүүдэд хүчилтөрөгчийг, тэдгээрээс уураг руу нүүрс хүчлийн хийг зөөх чадвартай хамгийн чухал хромопротеид мөн. Гемоглобин нь 2а ба 2р полипептидийн гинж болон 4 геминий бүлгээс тогтдог. Мөн миоглобин нь гемоглобинтай харьцуулахад амин хүчлийн найрлагаараа ялгагдаж зөвхөн геминий бүлэг агуулж хүчилтөрөгчтэй илүү батжилтай нэгдэл үүсгэн булчин дахь хүчилтөрөгчийн нөөцийг хангадаг. Мөн каталаза, пероксидаза, цитохромын систем нь геминт ферментийн бүлэгт багтах бөгөөд каталаза, пероксидаза нь Н202-ийг задлан атомын байдалтай хүчилтөрөгч үүсгэдэг. Цитохромын систем нь исэлдэж буй субстратаас молекуляр хүчилтөрөгч рүү электрон зөөж түүнийг идэвхжүүлдэг.

Фосфопротеид нь эфирийн холбоогоор уургийн молекулын серин буюу треонинтой простетик бүлэг болох фосфорын хүчил холбогдсон нийлмэл уураг мөн. Эдгээрт сүүний казеиноген, өндөгний шарын вителлин, загасны түрсний ихтулин мэт ордог. Эдгээр нь үр хөврөл (эмбрион) хөгжихөд үндсэн тэжээлийн материал болдог. Н3Р04 нь араг яс хэвийн хөгжихөд шаардлагатай байдаг.

Липопротеид нь найрлагандаа уураг ба липид (холестерол, фосфатид, өөх тос г, м) агуулсан нийлмэл уураг мөн. Энэ уураг нь биологийн мембраны гол бүрэлдэхүүн хэсэг болдог бөгөөд цусны плазм, лимф, сүү, өндөгний шард агуулагддаг. Цусны липопротеид нь 200000-1300000 молекул мастай хэд хэдэн фракц болдог. Организмд олон тооны биологийн идэвхит бодисыг липопротеидын комплекс хэлбэрээр зөөдөг. Ийнхүү α ба β-липопротеид нь усны плазмын фосфолипид, холестерол ба триацилглицеролыг зөөгч гол хэлбэр байдаг. Хүний цусан дахь липид нь уурагтай комплекс үүсгэдэг ба эфиржээгүй тосны хүчил нь альбуминтай, бусад липидийн фращнь а ба В-глобулинтай липотротеид үүсдэг.

Гликопротеид нь простетик бүлгийнхээ найрлаганд галактоза, манноза, арабиноза болон фруктозын зэрэгцээ гексозамин, фукоза, мукополисахарид, сиалын хүчил агуулдаг нийлмэл уураг юм. Гликопротеидын гол төлөөлөгч нь шүлс, ходоод, гэдэсний салст бүрхэвчийн муцин, альбуминаас бусад цусны бүх уургууд, яс, мөгөөрсний хондроитинсульфат агуулсан уургууд ордог. Эдгээрээс эсийн мембраны бүтцэд оролцдог уургууд бий. Цусан дахь сиалын хүчлын агууламж нь уушигны рак, сүрьеэ, ревматизм, ясны эдийн хорт хавдрын үед ихсэх тул түүнийг тодорхойлох нь оношлогооны ач холбогдолтой.

Металлопротеид. Гол төлөөлөгч нь ферритин, трансферрин, гемосидерин, цитохромоксидаза зэрэг юм.

Уурагт уусдаг чанараараа ялгагдцагт нь үндэслэсэн ангилал байдаг (2.12-р хүснэгт). Гэхдээ зарим ангиудын хоорондын ялгааг уусдаг чаксраас нь хамааруулан нарийн гаргахад түвэгтэй юм.

 Уургийн шинж чанар

Уураг- өндөр молекүлт нэгдэл. Тухайлбал молекул жин нь инсулинд 5700, рибонуклеазад 12700, каталаза ферментэд 250000, дунгийн гемоцианинд 6 660 000-тай тус тус тэнцдэг.

Уураг-коллоид. Организм дахь байгалийн (натив) уураг нь коллоид төлөв байдалд байдаг. Уургийн уусмалын коллоид шинж чанартай тэдгээрийн олон өвөрмөц чанарууд холбоотой байдаг. Коллоид хэсэг нь хагас нэвтрүүлэх мембранаар (целлофан) нэвчдэггүй, харин жинхэнэ уусмал нь нэвчдэг бөгөөд үүнийг диализ гэж нэрлэдэг, хими болон анагаах ухаанд сайн цэвэрлэсэн уургийн бэлдмэл гарган авахад ашигладаг.

Уураг-гидрофиль нэгдэлУургийн үндсэн шинж чанарын нэг нь тэдгээрийн гидрофиль чанар буюу усанд их татагдах чанартай байдаг. Уургййн молекул уусмалд тогтвортой байдаг нь цэнэг ба гидрат (усан) бүрхүүл гэсэн хоёр хүчин зүйл байдгаар нөхцөлддөг ба энэхүү хүчин зүйлс үгүй болбол уураг тундасжин унадаг. Энэхүү процесс эргэдэг ба эргэдэггүй байж болдог.

Эргэдэг тундасжих процессыг тодорхой бодисын үйлчлэлээр явуулдаг ба тэдгээрийг зайлуулсны дараа уураг дахин анхдагч (натив) байдалдаа шилждэг. Үүнд шүлтийн болон газрын шүлтэт металлын давс болон органик уусгагчийг ашигладаг.

Эргэдэггүй тундасжилт нь уургийн молекулын ихээхэн хэмжээний дотоод өөрчлөлтөөр тодорхойлогддог бөгөөд натив шинж чанараа алдахад хүргэдэг. Ийм уургийг денатурацид орсон уураг гэдэг.

Уураг — амфотер электролитУургийн найрлаганд чөлөөт амины (NН2) ба карбоксилын (СООН) бүлгүүд байдаг ба эдгээр нь уусмалд диссоциацилагдсан байдалд (-NН3+ ба -СОО-) оршдог. Уураг ийнхүү хүчиллэг ба шүлтлэг шинж үзүүлж болох учраас амфотер ион, (амфи-ион, цвиттер-ион) гэж нэрлэгддэг. Цахилгаан оронд уургийн молекулын ерөнхий цэнэгийн хэмжээнээс хамаарч тэд катод эсвэл анод руу шилждэг. Ийнхүү уургийн байдлыг катион эсвэл анион байдлаар байхыг тодорхойлогч хүчин зүйл нь хүрээлэн буй орчин бөгөөд энэ нь устөрөгчийн ионы концентраци рН мөн. Гэвч рН-ийн тодорхой утганд эерэг ба сөрөг цэнэгүүдийн тоо тэнцэж молекул цахилгаан саармаг болж цахилгаан оронд хөдлөхөө больдог. Орчны рН-ийн тийм утгыг уургийн ижил цахилгаан цэнэгт цэг гэж нэрлэн тодорхойлох нь уургийн судалгаанд чухал ач холбогдолтой. . Уургийн амфотер чанарыг өвчний оношлогоонд ашиглахаар уургийг тодорхой фракцууд болгон ялгадаг. Үүнийг электрофорезын арга гэдэг. Цусны буферын системийн үйлчлэл нь уургийн энэ чанарт үндэслэгддэг.

Уураг – гель үүсгэгчУургийн молекул нь усан уусмалд усны молекулыг дотроо агуулсан тор маягийн бүтэц (гель) үүсгэдэг. Эсийн протоплазмын уураг нь гелийн байдалд оршдог.

Утаслаг уургууд гелийг амархан үүсгэдэг нь физиологийн өндөр ач холбогдолтой. Яс мөгөөрс, шөрмөсний уураг гельүүсгэдэг тул маш бех уян хатан байж чaддаг.

Кальцийн ач холбогдол

Кальци (Са, Calcium) нь хүний биенд хамгийн ихээр агуулагддаг органик бус элемент.

Кальцийн ач холбогдол

Кальци нь биологийн хувьд хүний биенд олон чухал үүрэг гүйцэтгэдэг, үүнд:

- зүрхний хэвийн хэмнэлийг тогтоон барих, зүрхний судасны системийн хэвийн ажиллагааг хангах

- төмрийн солилцоонд оролцдог, ферментийн идэвхийг зохицуулдаг

- мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад, мэдрэлийн импульсийг дамжуулахад оролцдог

- фосфор, кальци хоёр нь ясыг бат бэх, шүдийн эрүүл байлгадаг

- цусны бүлэгнэлд оролцдог, эсийн гадаргын нэвчимтгий чадварыг зохицуулдаг

- дотоод шүүрлийн зарим булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог

- нойргүйдлээс салахад тусладаг

- булчингийн агшилтанд оролцдог

Кальци нь хүн биенд хоол хүнснээс шингээгдэн ороод ясанд солилцоонд ороод бөөрөөр дамжин гадагшлуулагддаг.

Паратгормон г.м. дааврууд болон кальцитриол буюу витамин Д3 нь кальцийг шингэлт, гадагшлуултыг зохицуулж байдаг. Кальцийг шингээний тулд хүний биенд хангалттай хэмжээний Д амин дэм агуулагдаж байх ёстой.

Кальцийн цусан дахь хэвийн хэмжээ

Хүний бие дэх дийлэнх кальци нь буюу 99% шүд, ясанд байдаг бол ердөө 1% цусны сийвэнд агуулагддаг. Цусанд кальци нь дараах байдлаар байдаг, үүнд:

- чөлөөт буюу ионжсон кальци

- кальцийн лактат, кальцийн фосфат г.м. кальцийн нэгдлүүд

- альбуминтай холбогдсон кальци

Хүний цусанд 2,15-2,50 ммоль/л кальци агуулагдаж байхыг хэвийн гэж үзнэ.

Насанд хүрсэн хүн өдөрт 1 гр орчим кальцийг хоолоороо авч байх ёстой гэж үздэг. Кальци нь ээдэм, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, шош, самар, хушга, наран цэцгийн самар, ногоон өнгөтэй хүнсний ногоо, сармис зэрэг бүтээгдэхүүнд агуулагддаг. Гэхдээ шоколад, их хэмжээний өөх тос, үр тариа зэрэг нь кальцийн шингэлтэнд саад болдог.

Жирэмсний үеийн кальцийн хэрэгцээ

Жирэмсний үед хоногт кальцийн хэрэгцээ нь 1000-1200 мг болж нэмэгддэг. Жирэмсний үед кальци дутагдах нь ирээдүйн ээжийн шүд, яс нь хэврэгшиж цаашид шүдний эмгэг, яс сийрэгжих эмгэг эрт үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн заалтын дагуу витамины, эрдэс бодисын комплексийг уух ёстой. Мөн цусан дахь кальцийн хэмжээг тодорхойлох шинжилгээг өгч байх хэрэгтэй.

Гэхдээ кальцийн хоногийн хэмжээг 2000мг –аас хэтрүүлбэл хордлогод орох аюултайг санаж, эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой.

Кальцийн илүүдэл буюу гиперкальцеми нь яс дараах эмгэгийн шинж тэмдэг байж болно, үүнд:

- бамбай булчирхайн анхдагч хэт ажиллагаа

- ясны гэмтэл дагалдуулсан өмөн

- Д амин дэмийн хэт өндөр агуулга

- Бамбай булчирхайн хордлого

- Нугасны сvрье

- Бөөрний архаг дутмагшил

Кальцийн дутмагшил буюу гипокальцеми нь дараах өвчний үед илэрдэг шинж тэмдэг, үүнд:

- рахит

- остеопороз /яс сийрэгжих/

- остеомаляци /яс зөөлрөх/

- бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах

- бөөрний архаг дутмагшил

- магнийн дутагдал

- механик шалтгаантай шар, элэгний дутмагшил

- кахекси /сульдах/

Мөн хавдрын эсрэг болон шөрмөс таталтын эсрэг эм бэлдмэл хэрэглэсний нөлөөгөөр кальцийн дутмагшил үүсч болно.

Кальцийн дутагдал нь шөрмөс татах, нойргүйдэх, сэтгэл таагүйтэх г.м. шинэ тэмдгээр илэрнэ.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Натри

Натри (Na, Sodium) нь эсийн гаднах шингэний үндсэн бүрдүүлэгч юм. Натри болон кали нь эсийн гаднах шингэний хэмжээ,  осмотик даралтыг тохируулдаг.

Na нь хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг. Натри нь хэвийн өсөлтөн шаардлагатай, мэдрэлийн эс булчингийн хэвийн ажиллагаанд хэрэгтэй, кальци болон бусад эрдэс бодисыг цусанд уусмал байдлаар хадгалахад хэрэгтэй. Мөн хэт халах, наранд цохиулахаас сэргийлэхэд оролцдог, устөрөгчийн ионуудыг тээвэрлэхэд оролцдог.

Цусан дахь натрийн хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь  136 – 145 ммоль/л байна.

Хоол хүнсээр орж ирж байгаа натри, бие махбодийн доторх натрийн тээвэрлэлт ба бөөр болон хөлсний булчирхайгаар гадагшлах гэсэн үйл явцаас натрийн цусан дахь агуулга хамаарч байдаг.

Натрий нь хүнсний давс, далайн хавч, лууван, үхрийн борц, тархи, бөөр, утсан маханд агуулагддаг. Гэвч цусан дахь натрийн хэмжээг ихэсгэх хялбар боловч багасагх нь хавьгүй хүнд байдаг. Хоол боловсруулах зам, бөөр, бөөрний булчирхай эмгэг, шингэн их хэмжээгээр алдах, шингэний дутагдалд орох зэргийн оношлогоонд цусны сийвэн дэх натрийн хэмжээг тодорхойлох оношлогоог хийдэг.

Сийвэнгийн натрийн хэмжээ ихсэн буюу гипернатриеми нь дараах тохиолдолд үүсдэг, үүнд:

- бие махбодид ус дутагдах

- бөөрний булчирхайн хэт үйл ажиллагаа

- ком, харааны товгорын гажиг

- бөөрний Na хуримтлагдах, чихрийн бус шижингийн vед шээс ялгаралт нэмэгдэх

- натрийн давсны хэмжээ хэт өндөр байх

Мөн зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэсний дараа болон хүнсний давс хэтрүүлэн хэрэглэх үед цусан дахь натрийн хэмжээ нэмэгддэг. Иймд утсан болон давсалсан мах, зайдас, кетчуп, гич, хурц сүмс зэргийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа даралт ихтэй хүмүүс хүнсний давсны хэрэглээнд маш анхааралтай хандах хэрэгтэй.

Сийвэн дэх натрийн хэмжээ буурах буюу гипонатриеми нь дараах тохиолдолд ажиглагддаг, үүнд:

- хүнсэнд натрий дутагдах

- хэт хөлрөмтгий үед хөлсөөр, амьсгаадах үед уушгаар, гүйлгэх, бөөлжих үед хоол боловсруулах замаар их хэмжээний шингэн алдах

- шээс хөөлгөх үйлчилгээтэй эмийн тунг хэтрүүлэх

- бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал

- чихрийн шижин

- хаван

- бөөрний дутагдал, нефротик хам шинж

- бөөрний архаг дутмагшил

- элэгний цирроз, элэгний дутмагшил

Зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэсний улмаас натрийн хэмжээ багас болно.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Хлор

Хлор (Cl, Chloride) нь эс гаднах шингэн болон ходоодны хүчлийн гол фермент юм.и Хлор нь осмотик даралтыг тогтворжуулах, цусны хүчил шүлтийн баланасыг тохируулах гээд олон янзын чухал үүрэг гүйцэтгэдэг. Хлорын давсны нэгдэл хэлбэрээр хүний биед орж ирдэг. Хлор нь биеийн усны тэнцвэрийг тогтоон барьдаг, шаармагийг биеэ гадагшуулах чанартай г.м.

Бөөрний эмгэг, чихрийн бус шижин, бөөрний булчирхайн гажигийн үеийн оношлогоо, эмчилгээний үр дүнг хянахад цусан дахь хлорын хэмжээг тодорхойлох шнжилгээ өгөх заалтыг эмч өгнө.

Цусны сийвэн дэх хлорын хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь 98 – 107 ммоль/л.

Хлор нь хүнсний давс чидун жимс /олив/-д агуулагддаг. Хлоыг 15 граммаас илүүгээр хэрэглэх үед гаж нөлөө илэрч болзошгүй.

Цусны сийвэн дэх хлорын хэмжээ нь нөхцлийн улмаас нэмэгдэж болно, үүнд:

- усны дутагдалд орох

- бөөрний хурц дутмагшил

- чихрийн бус шижин

- алкалоз /шүлтлэг элемент түүний дотор хлорын агуулга нэмэгдэхтэй холбоотой өвчин/

- бөөрний булчирхайн хэт ажиллагаа

Харин цусан дахь хлорын хэмжээ дутагдах нь ходоод угаах, туулга уух, шингэний хэмжээ ихсэхтйэ холбоотой байж болохын сацуу бие махбодийн үйл ажиллагааны янз бүрийн өөрчлөлтийн үед үүсч болдог, үүнд:

- хэт хөлрөх

- бөөлжүүлэх

- үс, шүд унах

- ацидоз /хлор нь бөөрөөр хэт их хэмжээгээр ялгарахтай холбоотой өвчин/

- шээс хөөлгөх үйлчилгээтэй  эмийн тунг хэтрүүлэх

- бөөрний дутмагшил

- толгойн гэмтэл

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Магни

Магний (Мg, Magnesium) нь олон тооны ферментийн найрлагад ордог бөгөөд эсийн дотор идэвхтэй элемент юм. Мөн эритроцит, булцин, элэг г.м. бусад эд, эрхтэнд агуулагддаг. Магни нь зүрх, мэдрэл болон булчингийн эдийн хэвийн үйл ажиллагаан илүү чухал хэрэгтэй байдаг.

Насанд хүрсэн хүн хоногт 300-400 мг магни хэрэглэж байх ёстой гэж үздэг. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн магнийн хэрэгцээ нь үүнээс хэд дахин өндөр байна.

Магни нь нимбэг /лимон/ грейпфрут, самар, хар ногоон өнгийн хүнсний ногоо, алиманд агуулагддаг. Харин согтууруулах ундаа, шээс хөөлгөх бэлдмэл, жирэмслэлтээс сэргийлэх эм уух зэрэг магни нь шингэхгүй байж болно.

Магнийн цусны плазм дахь хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь насанд хүрэгчдэд  0,65 – 1,05 ммоль/л

Магнийн цусан дахь хэмжээг тодорхойлох шинжилгээг мэдрэлийн гаралтай гажиг, бөөр болон бөөрний булчирайн дутмагшил, зүрхний хэмнэл алдагдал, бамбай булчирайн байдлыг тодорхойлох зэрэг хийдэг.

Цусан дахь магнийн хэмжээ өндөр байх нь дараах өөрчлөлтүүдийн шинж тэмдэг, үүнд:

- шингэний дутагдал

- бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал

- бөөрний дутмагшил

- бөөрний булчирхайн дутмагшил

- миелом

- магнийн бэлдмэлийн тунг хэтрүүлэх

Магний агуулсан бүтээгдэхүүн нь цусан дахь магнийн хэвийн хэмжээг барихад хангалтгүй байх нь бий. Магний дутагдал нь дараах тохиолдолд үүсдэг, үүнд:

- өлсөх, хоолны дэглэм барих зэргээс үүдэлтэйгээр хоол хүнсээр орж ирэх магний дутагдах

- магнийн шингэлт алдагдах

- бамбайн дайвар булчирайн үйл ажиллагааны дутагдал

- бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал

- архаг архинд донтолт

- шижингийн гаралтай ацидоз

- фосфорын дутагдлаас үүдэлтэй хүүхдийн рахит

- удамшлын гаралтай фосфорын дутмагшил

- кальцийн илүүдэл

- бөөрний дутмагшил

- сүү хэт их ялгарах

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Фосфор

Фосфор (Р) нь эсийн доторх фермент юм. Төв мэдрэлийн системийн хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай элемент юм.

Фосфорын нэгдлүүд нь хүний биеийн эс болгонд байдаг бөгөөд физиологийн химийн бараг бүх урвалд оролцдог.

Органик бус элемент фосфор нь хүний биед органик бус фосфатууд, липидүүд, нуклеотидуудын хэлбэрээр хүний биед байдаг.

Хүний бие дэх фосфорын агуулгыг паратгормон, кальцитонин болон Д амин дэм зохицуулж байдаг.

Фосфор нь хүний биед хоол, хүнсээр орж ирдэг бөгөөд загас, мах, өндөх, самар, үр зэрэг агуулагддаг.

Хангалттай хэмжээний кальци, витамин Д байж байж фосфор хэвийн үзүүлэх нөлөө хэвийн байдаг. Кальци ба фосфорын харьцаа нь 2:1 байх ёстой. Төмөр, хөнгөн цагаан, магнийн илүүдэл нь фосфорын үзүүлэх нөлөөг үр дүн багатай болгодог.

Фосфорын цусан дахь хэвийн хэмжээ

Нас    Цусан дахь фосфорын хэмжээ, ммоль/л

2 хүртэлх ойтой  1,45 -2,16

2  – 12 настай  1,45 – 1,78

12 – 60 настай  0,87 – 1,45

60 дээш насны эмэгтэй 0,90 – 1,32

60 дээш насны эрэгтэй 0,74 – 1,2

Насанд хүрсэн хүний фосфорын хоногийн хэрэгцээ нь 800-1200 мг. Жирэмсэн, хөхүүл эхчүүдийн фосфорын хэрэгцээ нь илүү өндөр байдаг.

Яс, бөөр, бамбай булчирхайн дааврын өвчнийг оношлогоонд цусан дахь фосфорын хэмжээг тодорхойлох шинжилгээг хийдэг.

Цусан дахь фосфорын хэмжээ ихсэх нь дараах өөрчлөлтүүдийн  дүнд үүсч болно, үүнд:

- ясны эд гэмтэх

- Д амин дэмий хэт их хэмжээ

- Ясны хугарал эдгэх

- Бамбай булчирхайн дааврын үйл ажиллагааны дутагдал

- Бөөрний архаг болон хурц дутмагшил

- Яс сийрэгжих

- Ацидоз

- Цирроз

Мөн хавдрын эсрэг үйлчилгээтэй эм, бэлдмэл хэрэглэсний дараа фосфорын хэмжээ нэмэгддэг.

Цусан дахь фосфорын хэмжээ нь дараах тохиолдолд багасч болно, үүнд:

- өсөлтийн гормоны дутагдал

- рахит

- пародонтоз

- фосфорын шингээлт алдагдах, гүйлгэх, бөөлжих

- цусан дахь кальцийн хэмжээ ихсэх

- бамбай булчирхайн дайврын хэт ажиллагаа

- тулай

- гиперинсулинеми /чихрийн шижингийн эмчилгээний үед/

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Витамин В12

Витамин В12 (цианокобаламин, кобаламин) орлуулашгүй эрдэсийн элементүүдийг агуулж байдаг амин дэм юм.

Энэ амин дэм нь хүний биед нийлэгждэггүй болохоор хүнсний бүтээгдэхүүн зэргээр зөвхөн гаднаас авах боломжтой.

В12 амин дэмийн хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ  180 – 900 пг/мл

Насанд хүрэгчдийн хоногийн хэрэгцээ нь 3 мкг

В12 амин дэмийн дутагдал нь эрүүл мэндэд ноцтой үр дагавартай В12 –ийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт. Энэ эмгэг нь өндөг, мах, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийдэг хүмүүст өргөн тохиолддог.

В12-ын дутагдлын үед чөмөгний эс, амны хөндий, хэл, хоол боловсруулах замын эсүүдэд өөрчлөлт гарснаар цус төлжих, сэтгэцийн өөрчлөлт, нугас гэмтэх г.м. эмгэг үүсч болзошгүй. Мөн В12-ын дутагдлаас үүдэлтэй цус багадалт нь элэг, бөөрний өвчин, цусны өвчин, хавдрын өвчин, лейкоз үүсгэж болзошгүй.

В12 амин дэмийн цусан дахь хэмжээ багасах нь дараах эмгэгийн шинж тэмдэг байж болно, үүнд:

- В12 амин дэмийн шингэлт, тээвэрлэлт, задрал алдагдсан

- Архинд донтолт

- Ходоод тайрах, нарийн гэдэс тайрах

- Нарийн гэдэсний архаг үрэвслэлт өвчин, гажиг.

- Альцгеймерийн өвчин

- Фолийн хүчлийн дутагдал

В12 амин дэмийн илүүдэл нь дараах тохиолдолд ажиглагддаг, үүнд:

- элэгний эмгэгүүд

- хурц лейкоз

- хорт хавдар элгэнд үсэрхийлэх

- бөөрний архаг дутмагшил

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

About these ads

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: