Бичил амь судлал-Микробиологи

Бичил амь судлал-Микробиологи

Анагаах ухааны бичил амь судлал нь   micros-бичил,  bios –амь, logos –судлал гэсэн грек үгнээс гаралтай   эст бүтэцтэй болон  эсийн бус бүтэцтэй бичил биетэн, тэдгээрийн үйл ажиллагааг судлах ухаан юм. Бичил биетэн нь гадаад шинж, дотоод бүтэц, амь судлалын шинжээрээ олон янз бөгөөд хүрээлэн байгаа гадаад  орчин, ус, агаар, хөрс, хоол хүнсний зүйл, эд юмс, ургамал болон хүн амьтны биед өргөн тархмал оршиж, тэдгээрийн амьдрал,хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн олон салбарт ашиг тус, нөлөө үзүүлдэг.

Бичил биетнийг талх бэлтгэх, тараг бүрэх, айраг, дарс эсгэх,арьс шир боловсруулах зэрэгт ашигладаг ба тэдгээрийн тусламжтайгаар төрөл бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, фермент, витаминуудыг өргөнөөр нийлэгжүүлж байна.Анагаахын бичил амь судлал  нь хүний биед өвчин үүсгэж байгаа бичил биетний (эмгэг төрөгч бактери, вирус, эгэл биетэн, спирохет, микоплазм, риккетси, хламиди) тархалт, шинж, халдварын процесс, дархлал, бие махбодын хариу урвал,зэргийг судалж, халдварт өвчнийг оношлох,  эмчлэх, сэргийлэх аргуудыг боловсруулдаг.

About these ads

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: