Биохимийн тест1

Биохимийн  хичээлийн  сорил

Мэдлэг   шалгах тест (олон хариултаас  аль зөвийг нь сонгох)

 Үсгээр тэмдэглэсэн бол  нэг хариулт сонгоно.

 Тоогоор тэмдэглэсэн бол олон хариулттай.  А.1,2,3      , В.3,5    , С.2,4      , D.4  ,    Е.бүгд зөв

1.Амьд организмын (бие махбодийн) бүтцэд байдаг бүх органик бодисоос биологийн хувьд хамгийн чухал, бүтцийн хувьд илүү нарийн нь аль нь вэ?

А.Ус ,  В.Өөх тос  ,    С. Органик бус давсууд  , D.Уураг  , Е. Нүүрс ус

2.Уураг юунаас бүрддэг вэ?

А.Цус ,    В. Аминхүчил,  С.Витамин  ,   D.Гормон   , Е. Ус

3.Уураг нь ферментед ямар үүрэг гүйцэтгэх вэ?

А. Бүтцийн  , В.Энергийн , С. Тээвэрлэгч, D.Удамшлын  , Е. Катализаторын

4.1г уураг бүрэн задрахад хичнээн “кдж” буюу “ккал” энерги ялгардаг вэ?

А.5,1 ккал,     В. 6,0 ккал,    С. 2,5 ккал ,      D.4,1 ккал  ,   Е.3,9 ккал

5.Трансферрин уураг юуг тээвэрлэх вэ?

А.О2 ,    В.Нүүрсхүчлийн хийг,   С. Өөх тосыг,   D.Нүүрс усыг ,   Е.Усыг

6.Амин хүчлийн биологийн гол ач холбогдол юу вэ?

А. Уургийн нийлэгжилт ба төрөл бүрийн бодисын солилцоонд оролцох

В.Удамшлыг дамжуулах

С.Цусны хүчлийн тэнцвэрийг хангах

D.Цусны шүлтийн тэнцвэрийг хангах

Е.Уургийн задралын процессыг түргэсгэх

7.Организмд уураг ямар төлөвт байдаг вэ?

А.Зөвхөн хатуу, В.Зөвхөн шингэн ,С.Хатуу ба шингэн,D.Коллойд уусмал Е. Иончлогдсон.

8. Уургийн молекулын зохион байгуулалтын  хичнээн түвшин одоогоор мэдэгдэж байна вэ?

А. 1 , В. 2 ,  С.4  ,  D. 6  , Е.  5

9.Аль нь энгийн уураг вэ?

А.Гемоглобин,  В.ДНХ  , С. Миоглобин  , D.РНХ  , Е. Альбумин

10. Эрүүл  насанд  хүрсэн  хүн хоногт хоол хүнсээр хичнээн грамм уураг авах ёстой вэ?

А.60-80 гр, В.90-100гр, С. 70-90 гр , D.100-120 гр , Е. 120-150 гр.

11. Нийлмэл уураг юунаас тогтох вэ?

А.Зөвхөн аминхүчлүүдээс

В. Уургийн бус хэсгээс

С.Олон ердийн уургуудаас

D.Амин хүчил болон уургийн бус хэсгээс

Е. Хоёр ба түүнээс дээш тооны ердийн уургаас

12. Цусны үндсэн уургийг юу гэж нэрлэдэг вэ?

А.Миоглобин                         В. Метагемоглобин        С.Гемоглобин

D.Оксигемоглобин                Е.Карбогемоглобин

13. Ямар уураг хүчилтөрөгчийг өөртөө амархан нэгдүүлж авчихаад буцааж алдах нь бага байдаг вэ?

А.Миоглобин                        В.Гемоглобин

С.Метаглобин                      D.Оксигемоглобин

14. Эрүүл хүний цусны ийлдэсэнд байх альбумин, глобулины коэффициент ямар хязгаарт байх вэ?

А. 0-1,0                                В. 1-1,7

С.1,7-2,3                             D.2.3-3.0        Е.3-аас их.

15. Уурагт бодис хоол боловсруулах замд хаана  ямар ферментээр боловсорч эхлэх вэ?

А.амны хөндийд амилазагаар

В.Ходоодонд пепсинээр

С.12 нугалаа гэдсэнд трипсинээр

D.бүдүүн гэдсэнд химотрипсинээр

Е.Нойр булчирхайн ферментүүдээр

16.Уураг, амин хүчлийн ялзралын процесс хаана, юуны нөлөөгөөр явагдах вэ?

А.ходоодонд давсны хүчлийн нөлөөгөөр

В.12 нугалаа гэдсэнд булчирхайн шүүсний нөлөөгөөр

С.Нарийн гэдсэнд цөсний оролцоотойгоор

D.Бүдүүн гэдсэнд бичил биетний ферментүүдийн нөлөөгөөр

Е. Эсэд анаэроб исэлдэлтээр

17.Пепсиноген ямар замаар идэвхижиж пепсин болох вэ?

А.Ходоодонд давсны хүчлийн нөлөөгөөр

В.12 нугалаа гэдсэнд бикарбонатын нөлөөгөөр

С.Нарийн гэдсэнд химотрипсиний үйлчлэлээр

D.Ходоодонд  цөсний хүчлийн нөлөөгөөр

Е.Нойр булчирхайн шүүсний нөлөөгөөр

18.Амин хүчлүүд биед хувирах үндсэн замуудыг заана уу?

А.Амингүйжих, аминжих, карбоксилгүйжих

В.Аминжих, карбоксилжих, амингүйжих

С.Карбоксилгүйжих, амингүйжих, аминжих

D.Ацетилжих, карбоксильжих,аминжих

Е.Ацетилгүйжих, аминжих, карбоксильжих

19.Эрүүл хүний цусний биохимийн шинжилгээний альбумины лавлах хэмжээ хэд вэ?

А.55-75 г/л  ,                               В.35-55 г/л  ,

С. 40-45 г/л ,                              D.40-55г/л   ,        Е.30-50 г/

20.Эрүүл хүний цусанд агуулагдах нийт уургийн лавлах хэмжээг заана уу?

А.55-75 г/л                                 В.60-85г/л

С.85-110 г/л                               D.75-97г/л        Е.30-50г/л
                              

One response to this post.

  1. Энэ тест их таалагдлаа, хэрэгтэй эд байна.🙂

    Reply

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: