Гормоний хэрэглээ ач холбогдол, алдагдал

Гормоний хэрэглээ ач холбогдол, алдагдал

Хүн ба амьтаны дотоод шүүрлийн булчирхайнаас үүсдэг уураг ба тосонцор бодисуудаас тогтсон химийн идэвхи өндөртэй органик нэгдлийг гормон гэнэ. Гормон нь грекээр-өдөөх, сэрээх гэсэн утгатай. Дааварууд нь 1. Уургийн бүтэцтэй 2. Стероид бүтэцтэй гэж 2 хуваана. .

Өнчин тархны дааварууд

Өнчин тархи нь булчирхайнуудын командлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Тийм ч учраас уураг тархины доод хэсэгт далд нуугдмал байдалтай байрладаг. Өнчин тархи нь хоёр хэсгээс тогтох бөгөөд өмнөх хэсэг буюу аденогипофизоос ихэнх гормонууд ялгарах ба тэдгээр нь бусад булчирхайнуудын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. Жишээ нь: Тиротропин гормон нь бамбай булчирхайнд үйлчилж түүний гормон ялгаруулалтыг нь удирддаг. Тиротропин гормоны тэнцвэрт байдал эвдэрнэ. Гормоны хэмжээ ихсэхэд гипертиройд, харин хомсдоход нь гипотиройд өвчнүүд бий болно. Адренокортикортон гормон нь бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг хариуцдаг. Фоликил гормон нь эмэгтэйчүүдийн бэлгийн гормоны нэг болох остроген өндгөвчнөөс ялгарахыг зохицуулах болон өндгөн эс, эр бэлгийн эсийн хөгжилтөд оролцон хүн төрөлхтний үр удмын тасралтгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй. Хүтейн бий болгогч гормон ч гэсэн острогений адил бэлгийн бусад гормонууд болох прогестерон, титостеронын ялгарахад нөлөөлдөг. Та анх мэндлэхдээ 50 см байсан бол өнөөдөр 180 см болжээ. Таны бие, хөл гар тань уртсан, толгой болон их бие ч тодорхой хэмжээгээр өссөн. Ийнхүү таны өсөлтийг зохицуулагч, хянагч тэр зүйл нь сомамфрон нэртэй гормон юм. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар энэ гормоны хэвийн байдал алдагдах буюу хэмжээ нь багасвал одой болох буюу эсвэл их бие болон эрхтнүүдийн хэвийн харьцаа алдагдах болно. Харин хэвийн хэмжээнээс их ялгарсан тохиолдолд “хэт өсөлт” буюу хэт өндөр болох согог ажиглагдана. “Юу нь муу байх вэ? Харин ч ийм согогтой болъё” гэж бүү бодоорой. Учир нь нэгэнт согог гэж нэрлэгддэг тул энэ нь хэвийн зүйл биш бөгөөд түүнийг дагалдан зүрхний үйл ажиллагаа болон даралтын өөрчлөлтүүд, булчингийн сулрал, метаболизмын эмгэгүүд гарч ирдэг. Үүнчлэн миний өмнөд хэсгээс эмэгтэйчүүдэд сүүний булчирхайн хөгжлийг хангагч пролактин гормон, мөн арьсны өнгийг нөхцөлдүүлэгч пигмент эсүүдийг хариуцагч меланосит зэрэг гормонууд ялгардаг. Гэхдээ энэ хоёр гормон нь дотоод шүүрлийн бусад булчирхайнуудтай ямар ч холбоогүй юм. Меланосит гормоны анхдагч нэгдэл болох липопротейны молекул нь мөн епсералин, эндорфин гэсэн морфины нэгдлүүдийн нийлэгжлийг ч явуулдаг бөгөөд энэ нэгдлүүдийг нь мансууруулах бодис гэж болно. Мориноос унан хөл нь гэмтсэн ч, хэвлийд нь хутга дүрсэн ч үл мэдрэх баатрууд эдгээрийг “тоодоггүй” учир нь дээрх гормон гэмтлийн үед илүү их хэмжээтэй ялгарснаар биед мэдээ алдалт бий болдогтой холбоотой юм.Нийт гормонуудын ялгарал нь сэтгэхүйн болоод, сэтгэл зүйн ертөнцтэй нягт уялдаатай гэсэн үг. Ялангуяа энэ зуунд нэлээд газар авсан согог бол ижил хүйстэн юм. Хүүхэд байхаасаа эхлэн буруу хүмүүжиж, буруу найз нөхөд сонгосны уршгаар үүссэн уураг тархины нөхцөл нь гормоны тэнцвэрийг эвдэж энэ нь улмаар зан авирт нь ч илэрдэг. Иймд хүүхдийг бага байхаас нь эхлэн бэлгийн зөв хүмүүжилтэй болгох нь чухал юм. Тархины хипоталамус хэсэгт үүсдэг буюу миний ард херсохипофиз хэсгээс ялгарч, хуримтлагдаад сүүлд гадагшилдаг гормонууд бол окситозин, васопрессин хоёр юм. Эндээс васопрессин нь судасны нарийслыг багасгаж, цусны даралтыг бууруулж, бөөрнөөс цусанд усны шилжилтийг хурдасгах замаар шээс ялгаруулалтыг багасгана. Ингэснээр биеийн усны алдагдал буурна. Энэ гормоны дутагдлын үед чихрийн шижин гэдэг өвчин илрэх ба усны солилцоо алдагддаг. Харин окситозины хувьд гэвэл гөлгөр булчингуудыг ажиллуулж, ялангуяа төрөх үед савны агшилт болон сүүний ялгаралтад нөлөөлнө.

Хүний өсөлтийг дааврын хэд хэдэн систем зохицуулж байдаг.

 Өсөлтийг шууд өдөөдөг даавар нь өнчин тархины соматропин нэртэй даавар юм. Энэ дааврыг өсөлтийн гормон ч гэж нэрлэдэг. Соматропин нь амьдралын тушид тасралтгүй ялгаруулагддаг ч оргил үе нь өсвөр насанд таардаг. Үүнээс хойш ялгаруулалт нь аажмаар багасна. Үүнээс гадна соматропин нь өөртэй төстэй үйлчилгээ үзүүлдэг инсулин төст өсөлтийн фактор-1 гэгчийн ялгаралтыг өдөөж өгдөг.

204- Эрдэнэбат

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: