Коллаген буюу цавуулаг ширхэг нь амьдралын чухал, үнэ цэнэтэй уураг мөн

Коллаген буюу цавуулаг ширхэг нь амьдралын чухал, үнэ цэнэтэй уураг мөн

 Коллаген гэж юу вэ?   Өөрийнхөө эрүүл мэнд , бие махбодын төлөө санаа тавьдаг хүн бүр юуны өмнө идэж буй  хоол хүнс , түүний найрлаганд байгаа уураг, витамин, өөх тос, эрдэс, нүүрс ус зэрэгт  анхаарлаа хандуулдаг.

Тэгвэл коллаген хэмээх энэ уураг нь хүний биеийн бүх арьс, яс, шөрмөс, мөгөөрс, судасны хана, холбогч эдүүдийг холбодог  зөөлөн эдийн уураг юм.

Коллаген нь хүний биеийн бүцтийн нийт уургийн дөрөвний нэгийг эзлэдэг  гурвалсан гинжит холбогч эдийн уураг  бөгөөд  түүний гинж бүр нь 1400 орчим амин хүчлээс бүрдэг.1

Найрлагынх нь 30 орчим хувийг глицин, 11 орчим хувийг аланин мөн пролин, оксипролин зэрэг аминхүчлүүд эзэлдэг.2 Хүүхэд болон залуу хүмүүс коллаген уургийнхаа ачаар нимгэн зөөлөн арьстай, үрчлээгүй, хурдан хөдөлгөөнтэй байдаг. Хэдийгээр глицин, аланин, пролин зэрэг аминхүчлүүд нь хүний биед нийлэгждэггүй үл орлуулагддаг амин хүчлүүд биш боловч тэдгээрийн нийлэгжилт нь хүн, амьтны амьдралын явцад аажмаар багассаар байдаг байна.

Өнгөрсөн зууны 30-иад оноос эхлэн коллагены талаар судалж  эхэлсэн ба одоо хүртэл  эрчимтэй   үргэлжилсээр байна.

Учир нь коллаген уураг нь бие махбодын  чухал холбогч эд болохоос гадна  хоол тэжээлийн , хамгаалалтын  үүрэг гүйцэтгэдэг учир эмнэлэг болон гоо сайханд их хэрэглэж байна.

Коллаген уураг нь  хүний биед хоргүй,ерөнхийдөө антиген биш, сайн нөхөн төлжиж чаддаг, бусад биологийн идэвхт нэгдлүүд болон эмийн бодисуудтай нэгдэж чаддаг зэрэг олон давуу талуудтай. 3

Сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаагаар хүний 25 наснаас хойш биед нийлэгжиж буй коллаген уургийн хэмжээ жил бүр 1,5  хувиар багасдаг гэж үзэж байна.4 Хүн хөгшрөх тутам биеэн дэх коллагены хэмжээ багасч, бие  хөшингө болж, хөдөлгөөн удаашран, цусны эргэлт багасч, хавдрын бус янз бүрийн өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг.

Хүний биед явагдах коллаген уургийн нийлэгжилт нь олон үе шаттай, аажим явагддаг процесс юм.

Тийм учраас насанд хүрсэн хүмүүсийн холбогч эд болон мөгөөрс, шөрмөсний шарх удаан эдгэдэг ба хүний арьсны уян хатан чанар алдагдаж,  арьсанд үрчлээ сууж , атирах нь ихэсдэг.

Коллаген уургийн  хувьд С амин дэм, төмөрийн ион , чөлөөт хүчилтөрөгч зэрэг нь  пролин болон оксипролины үйл ажиллагааг идэвхжүүлэгч ферментүүдэд хэрэгтэй байдаг ба эдгээрийн дутагдлын улмаас  холбогч эдийн найрлаганд өөрчлөлт орж 5 ревматоидный артрит, остеоартроз, склеродермия  зэрэг  хүнд өвчнүүд үүсдэг байна.

Холбогч эдийн чухал уураг болох коллаген нь нийтдээ 28 төрөлд хуваагддагаас III-р зэргийн коллаген нь уушиг, цусны судас, гэдэсний холбогч эдийн найрлагын ихэнх хувийг бүрдүүлдэг.6

Ахмад насны хүн  бүрийн эрүүл мэндийн байдал харилцан адилгүй байгаа нь тэдний биеийн  холбогч эд болох коллаген уургийн нөхөн төлжилттэй шууд холбоотой байдаг.

Өнөөдрийн байдлаар дэлхийн олон орны хүмүүс коллаген уургийн дутагдлаа янз бүрийн байдлаар нөхөж байгаагаас хамгийн боломжтой нь хоол хүнсээр дамжуулан авах арга гэж үзэж байна.

Манай улсын хүн амын дотор коллаген уургийн дутагдлын улмаас өвчилж буй хүмүүс 40-с дээш насныханд  маш их байгаа ба жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Коллаген буюу цавуулаг ширхэг нь таван хошуу малын дотор мах, гэдэс дотор, нэн ялангуяа гүзээ, толгой шийр зэрэгт ихээр агуулагддаг тул хоол хүнсэндээ хэрэглэж сурах  улмаар  бие махбодид  буй коллаген уургийн нөхөн сэргээлт , үйл ажиллагаанд онцгой үүрэгтэйгээр оролцдог витамин С , төмөр, зэс, цайр зэрэг чухал хэрэгцээт нэгдлүүдийг  зохистойгоор  хэрэглэж  хэвших хэрэгтэй байна7.

Хамгийн чухал нь  бидний биеийг бүрдүүлэгч уургийн бүрдэлд анхаарах хэрэгтэй байна.

Учир нь хүний биеийн бүтцийн 98 хувь нь уурагт нэгдлээс бүрддэг гэж үздэг билээ. Бид бүхэн  өөрсдийн  эрүүл мэндэд  чухал хэрэгтэй тийм хүнсний бүтээгдэхүүн, эм төст бэлдмэлүүдийг хэрэглэж сурах , тэднийг сонирхох,  эрүүл аж төрөх мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байна.

  Н.Сэргэлэн     2011 он

Ном зүй:

1. http: // http://www.kollagensochi.narod.ru/

2.http: //http://www.placenta-lab.ru/ru/hk/placenta-laboratories/collagen-extracte.html

3.http://www.sport-fitness.su/sportivnoe-pitanie/134-collagen.html

4.http://biochemistry.ru/biohimija_severina/B5873Part107-687.html

5.http://lidyura.ru/molodost-uvodit-kollagen-kak-ego-uderzhat.html

6. 4.http://biochemistry.ru/biohimija_severina/B5873Part107-687.html

7.Г.Пүрэвдорж, Л.Аня, Н.Сэргэлэн “ Цавуулаг ширхэгийг судалсан судалгааны зарим үр дүнгээс ” Онош сэтгүүл

8.Мягмарсүрэн.Б., ”Шөрмөсийг хүнсний зориулалтаар ашиглах технологийн шийдлийн судалгаа, боловсруулалт” УБ диссертаци .2007.

One response to this post.

  1. Posted by Д.Энхжаргал on 28/03/2012 at 7:35 pm

    Үнэтэй мэдээлэл байна шүү. Намайг бага байхад манай эмээ иштүүжин гэдэг шийрээр хийсэн зүйл хийдэг байсан. ТЭр их учиртай л байсан байна.

    Reply

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: