Гормоны алдагдал ба хэрэглээ

Улаанбаатар дээд  сургууль  Б.Болдбаатар

СЭДЭВ: Гормоны алдагдал ба хэрэглээ

Гормон

Амьтны организмд эд эсийн хооронд химийн мэдээлэл дамжуулах, бодисын солилцоог зохицуулах хоёр систем (мэдрэлийн ба гормоны) байдаг. Мэдрэлийн систем нь богино хугацаанд асар хол зайнд сигнал дамжуулах боломж олгодог. Г ормоны системд өөрийн ялгарлаа цусны эргэлтэнд шууд шахдаг дотоод шүүрлийн буюу эндокрины бүх булчирхайг нэгтгэж болно. Эндокрины булчирхайн үйл ажиллагаа нь гэрэл, өдрийн нартөй байх хугацаа зэрэг гадаад хүчин зүйлээс ихээхэн хамаардаг ба гипоталамусаар дамжин хэрэгждэг өнөөдрийн байдлаар гормоны идэвхтэй 60 гаруй тооны бодис дотоод шүүрлийн булчирхайд үүсдэг байна. Гормон гэдэг нь грекээр цочроох, хөдөлгөх (hormao) гэсэн үг юм.

Гормон ялгаруулдаг эндокрины булчирхайнууд:

  1. Гипоталамус (Hopytalamus)
  2. Гипофиз (Hypophysis cerebri)
  3. Бамбай ыулчирхай (Glandula thyriodeas)
  4. Хос бамбай булчирхай (Glandula parathyriodeas)
  5. Нойр булчирхай (Pancreas)
  6. Бөөрний дээд булчирхай (Glandula suprarenales)
  7. Бэлгийн булчирхай (төмсөг-Testes, өндгөвч- Ovaria)
  8. Сэрээ булчирхай (Thymus)
  9. Боргоцой булчирхай-эпифиз (Glandula pinealis)

10. Эхэс (Placent)

Гормонууд нь маш өчүүхэн хэмжээтэй /10-9-10-12г/ нийлэгждэг боловч организмд асар хүчтэй үйлчилгээг үзүүлдэг биологийн идэвхтэй, гол нь организмын морфогенез ба гомеостазад чиглэгдсэн үйлчилгээтэй бодисууд байдаг.

Ангилал

Гормоныг үйлчлэх зайнаас нь хамааруулан аутокрин буюу ялгаруулсан эсдээ үйлчилсэн гормон /Т-эсийн өсөлтийг өдөөдөг интерлейкин-2/, паракрин буюу гормон нийлэгжүүлж эстэй зэргэлдээ байрласан эсэнд үйлчлэгч гормон /простагландин, өсөлтийн гормон болон соматотропин мэт/ ба эндокрин буюу гормон ялгаруулагч байрлалаас хол байрласан зэрэг үйлчлэгч гормон /инсулин, адреналин гэж хувааж болдог. Гормон нь химийн бүтуийн хувьд харилцан адилгүй боловч ихэнх тохиолдолд уураг / гипофиз, нойр болон хос бамбай булчирхайн гормон/, амин хүчил уламжлал /адреналин, тироксин/ ба стероид нэгдлүүд /бөөрний дээд ба бэлгийн булчирхайн гормон/ байдаг.

Эндокрины булчирхай

Ялгардаг гормон

Гормоны гүйцэтгэдэг үүрэг

Эндокрины булчирхай1.Нейропевтидүүд: А.Либеринүүд/7/ Б.Статинууд /3/

Гипофизийн тропинуудын ялгарлыг зохицуулдаг

2.Вазопрессин /диурезыг багасгагч гормон

Артериол, бөөрний суваг, гэдэсний булчингийн үйл ажиллагаанд нөлөөлөн цусны даралт , усны дахин шимэгдэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулдаг

3 Окситоцин

Гөлгөр булчин, ялангуяа сав, сүүний булчирхайд үйлчлэн төрөх үед болон дараа нь савыг агшааж сүүний гарцыг нэмэгдүүлдэг

I Гипоталамус /нейроэндокрины эсүүд/1.Гонадотропинууд   а.фоллитропин б.Лютротропин в.Практин /лактотропин/

Өндгөвчинд цэврүү /фолликул/-ний хөгжил, эстрогены ялгарал, овуляцийг /пролактины хамт/ эрчимжүүлдэг. Өндгөвч, төмсөгт прогестерон, андрогены ялгарлыг эрчимжүүлдэг Сүүний булчирхайд үйлчлэн сүүний ялгарлыг нэмэгдүүлдэг. Мөн эхэст агуулагддаг

2. соматотропин

Организмын бүх бодисын солилцоонд нөлөөлөн өсөлтийг зохицуулдаг

3. Кортикотропин

бөөрний дээд булчирхайн холтослог давхарга, өөхний эдэд үйлчлэн кортикостериодын ялгарал, липидийн задралыг эрчимжүүлдэг.

4. тиреотропин

Бамбай булчирхайд үйлчлэн шормоных нь ялгарлыг нэмэгдүүлдэг.

5. α-баβ-липотропинууд

Өөхний эдийн эсүүдэд липидийн задралыг эрчимжүүлдэг.

6. Меланотропин

Меланофор эсүүдэд хуримтлагдан арьсны өнгөд нөлөөлдөг

7.Гипоталамусаас ирдэг вазопрессин, окситоцин

Гипоталамусын гормоны үйлчилгээг харах

8. КегоринГэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний хэмийг зохицуулдаг

II гифопиз1. МелатонинАрьсны пигментийн соилцоог зохицуулдаг.

2.Адреногломеруло- тропинАльдостероны ялгарлыг зохицулдаг

3.Гонадотропины ингибиторПролактин, тестостероны ялгарлыг дарангуйлдаг.

IV Бамбай булчирхай1.Иодтиронинууд а.Тироксин /Т4/ б.Трииодтиронин /Т3/

Бүх бодисын солилцооны хурд ба эд эсийн хүчилтөрөгчийн хэрэгцээг тодорхойлдог

2.Кальцитонин

организмын гол нь ясны кальци фосфорын солилцоог зохицулдаг

V Хос бамбай булчирхай1. Паратгормон /паратирин/

Яс, бөөр, хоол боловсруулах замын эрхтэнүүдэд кальци,фосфорын солилцоог зохицулдаг

2. Кальцитонин

Бамбай булчирхайн гормоныг харах

VI Нойр булчирхай1. Инсулин

Бүх организмд ялангуяа өөхний эдэд липид ба нүүрс усны солилцоо, нуклейн хүчил ба уургийн бионийлэгжлийг зохицуулдаг.

2. Глюкагон

Өөхний эдэд липогенез, гликогенолизыг зохицуулдаг ба гипергликемийн үйлчилгээтэй.

3. Соматостатин

Глюкагон, инсулины ингибитор бөгөөд гастрин секретиний ялгарал болон цусны сахарын хэмжээг бууруулах үйлчлэлтэй

4. Панкреасын полипептид

Ходоод нойр булчирхайн ферментийн ялгарлыг нэмэгдүүлж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн цөсний хүүдийн агшилтийг багасгадаг

VII Бөөрнмй дээд булчирхай1.Кортикостериодууд а.Кортикостерон ба кортизол б.Альдостерон в.Эстрогенүүд г. Андрогенүүд

Организмд уураг, нүүрс ус, липидийн солилцоо, судасны гомеостазыг зохицуулж: үрэвсэл, халдвар, харшлын эсрэг, тэсвэртэй байдлыг бий болгодог ус ба электролитын солилцоог зохицулдаг Өндгөвчний гормоны үйлчилгээг харах Төмсөгний гормоны үйлчилгээг харах

2. Катехоламинууд а. Андреналин б. Норадреналин

Зүрхний болон гөлгөр булчинд үйлчлэн судасны цохилт, цусны даралтыг элэг, булчин, өөхний эдэд үйлчлэн булчингийн агшилт, гликогенолиз липидийн задралыг зохицуулдаг

VII Бэлгийн булчирхай

а. ТөмсөгАндрогенүүд /Тестостерон ба 5-αдигидротестостерон/

Бүх организм ялангуяа бэлгийн булчирхайд үйлчлэн биеийн хөнжил, бэлгийн хоёрдогч шинж бий болохыг зохицулдаг

б. Өндгөвч1.Эстрогенүүд /эстрон, эстрадиол, эстриол/

Бүх организм ялангуяа бэлгийн болон сүүний булчирхайд нөлөөлж биеийн өсөлт хөгжилт бэлгийн хоёрдогч шинж болохыг зохицуулдаг

2. Гестагенүүд /прогестерон/

Өндгөн эс саванд бэхлэгдэн жэрэмслэлтийг цаашид хадгалахыг хариуцна. Үйлчлэх эрхтэн нь сав ба сүүний булчирхай

3.Релаксин

Булчингийн тонусыг эрчимжүүлдэг

IX шар бие ба эхэс /жирэмсэн үед үүсдэг эндокрины булчирхай/1. Эстрогенүүд

Үйлчилгээ нь өндгөвчийн гормонтой ижил

2. Гестагенүүд

Өндгөвчийн гормоны үйлчилгээг харах

3. Тестостерон

Андрогены үйлчилгээг харах

4. хоионы гонадотропин

Гонадотропины үйлчилгээг харах

5. Эхэсийн лактоген

Гипофизын энэ гормоны үйлчилгээг харах

6. Тиреотропин

Гипофизын энэ гормоны үйлчилгээг харах

7. Релаксин

Өндгөвчийн гормоны үйлчилгээг харах

X Тимусын гормонТимозин, тимопооэтин мэтИммуны системийн үйл ажиллагаанд оролцоно.

XI Эдийн гормон1.Ходоод гэдэсний замын гормонууд а.гастрин б.Секретин в. Холецистокинин-панкреозимин

Булчингийн тонус агшилтыг сайжруулдаг Нойр булчирхайн ялгарлыгтүргэсгэдэг Нойр булчирхай цөсний ялгарлыг сайжруулдаг

2. Эритропоэтин

Эритропоэзыг хурдасгадаг

3. Кининууд

Судас өргөсгөх гөлгөр булчинг агшаах үйлчилгээтэй

4.Ренин-ангиотензиний систем

Судас нарийсгах альдостероны нийлэгжлийг түргэсгэх зэрэг үйлчилгээтэй

5.Аминууд а.Гистамин б.Серотонин

Судсыг өргөсгөдөг Мэдрэлийн цочролыг дамжуулдаг

6.Просталандинууд

маш өргөн хүрээтэй үйлчилгээтэй

Гормон нь бүх  бүтцийн ялгааны зэрэгцээгээр биолошийг өндөр идэвх, организм дахь сонгомол үйлчилгээгээр явагддаг. Хэрэв хос бамбай булчирхайн гормон гол төлөв ясны эд бөөрөнд үйлчилдэг байхад бамбай булчирхайн гормон нь организмын эс бүрт төрөл бүрийн нөлөөг үзүүлдэг харин гипофизын өмнөд хэсгийн гормон нь бусад эндокрины булчирхайн үйл ажиллагааг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Гормоны метаболизмын процессыг зохицуулахонцлог шинж нь түүний сонгомол чанар мөн. Нэг гормоныг нөгөөгөөр сольж болдоггүй. Гормоны сигнал нь рецептор хэмээх өвөрмөц молекул агуулсан тийм эсүүдээр зөвхөн танигддаг. Эсүүд мөн хэд хэдэн гормоныг рецепторыг нэгэн зэрэг агуулж болдог. Тэдгээрт гистамин, гепарин серотонин, брадикинин, калликрейн, ренин, гастрин, секретин мэт ордог. Эдгээрийг эдийн гормонууд гэдэг.

Гормоны үйлчлэх механизм

Гормон нь цусаар биеийн бүх эсэд очдогч өвөрмөц рецептор бүхий эс нь л хариу өгдөг. Гормон рецептортойгоо маш өвөрмөцөөр холбогддог. Бай эсэд байх рецептор-уургийн байрлал гормоны химийн бүтэцээс хамааардаг. Гормоны  рецептор агуулсан эсүүд нь гормоны молекулууд эсрүү орох чадвартай холбоотой хоёр өөр молекуляр механизмааргормоны үйлчлэлийн мэдэрдэг. Гормоныг үйлчлэх механизмаар

  1.  Мембрантай холбойтой үйлчилдэг.
  2. Цитозольтой холбоотой үйлчилдэг гэж хоёр хуваадаг. Усанд уусдаг бөгөөд эсрүү шууд нэвтэрч чаддагүй гормонууд мембрантай холбоотой механизмаар үйлчилдэг бол плазмын мембраныг хялбархан нэвтэрдэг, усанд уусдаггүй липофиль гормонууд нь цитозольтоы холбоотой механизмаар үйлчилдэг. Мөн өчүүхэн хэсэг нь пиноцитозын замаар нэвтэрч болдог. Хоёрдогч зуучлагч системүүд гэвл:
    1. Аденилатциклазын
    2. Фосфолипаза С-ийн
    3. Тирозинкиназын

А. Мембрантай холбоотой механизм.

Үүнийг хоёрдогч зуучлагч цамф /аденилатциклазын систем/ дээр тайлбарлая. Цитоплазын мембранд гормоны сигнал /мэдээлэл/ дамжигддаг. Гормоныг таних ба мэдээллийг дамжуулах нь нийлмэл надмолекуляр системийн тусламжаар хэд хэдэн шаттайгаар явагддаг. Үүнд:

1. Дискриминатор буюу рецептор нь мэдээллийг хүлээн авах

2. Мэдээллийг хувиргах

3. мэдээлэл эсийн дотор өсөх

Өсгөгч

Хувиргагч

Рецептор

Үүнийг дараах байдлаар төсөөлж болно.

Протейникинаа задрахад / диссоциацилагдахад/ үүссэн каталитик субнэгжийн үйлчлэл уургийн фосфоржих процесс явагддаг. Уургийн тирозин, треонин болон сериний ОН- фосфатын бүлэг холбогддог. Ингэж фосфоржсон уургийн биологийн идэвх нь эрс өөрчлөгддөг. Үүний жишээ нь фосфорилаза фермент идэвхжих процес болно.

Фосфорилаза В-ийн киназа

CH2OPI    CH2OPI

CH2OP      CH2OH

2                               2ATФ           2АДФ

Фосфорилаза                                            фосфолилаза,,а”

/идээвхгүй/                                                     /идэвхтэй/

Фосфолилаза идэвхжих механизм

Б. Цитозолын механизм

   1                   2                3

Энэ нь стероид ба амин хүчилийн уламжлал мэт эс рүү хялбархан нэвтэрдэг липопфиль гормонууд үйлчилдэг механизм юм. Эдгээр гормоны рецелтор цитоплазм болон бөөмд орших бөгөөд өвөрмөцөөр холбогдсоноор гаднаас мэдэлэл дохио хүлээн авдаг бүтэц байдаг. Эсийн доторхи рецепторууд нь 3 домейн бүхий ММ=60000-250000 байдаг. Гликопротейдууд болно бүтэц нь.

N-                                            -C

1-ДНХ-ийн тодорхой хэсэгтэй холбогдогч рецепторын үүргийг гүйцэтгэгч домен, 2-ДНХ-ийг холбогч төвийн домен, 3-Гормонтой холбогддог домен

Гормоны мэдээлэл дамжих түүний үйлчлэх механизм хэд хэдэн шатлалтай явагддаг.

Эсийн мембран

                                                                       Цитоплазм

                  Стероид                                            

Рецептор

                      Бөөм

                                                                           Гормон-рецепторын

                                                                                              комплекс

                                                                                                         Акцептор

                   Рецептор                ДНХ/хроматин/                Ген Транскрилц

Метаболизм       Өвөрмөц уураг     трансляци  м-РНХ

Гормоны үйлчлэлийн цитозолийн механизм

Эсийн генетик аппаратад нөлөөлдөг гормоны биологийн үйлчилгээ нь гол төлөв эд эрхтэний өсөлт ялгаралд чиглэгддэг.

Гормоны организм дахь үйлчлэл нь маш өргөн хүрээгээр илэрч төрөл бүрийн түвшинд явагддаг. Гадаад орчны буюу органаизм дахь бодисын солилцооны ямар нэг өөрчлөлт нь гипоталамусаас ялгардаг, гипофизд үйлчилж түүний гормоны нийлэгжлийг эрчимжүүлдэг. Өөр нэг өвөрмөц гормоны үйлчлэлээр хурдасгадаг. Энэ нь цусанд нэвчиж дотоод шүүрлийн булчирхайн ээд шууд бус замаар нөлөөлөн идэвхижүүлж гормоны нийлэгжилд болон организмийн тодорхой эд, эрхтэн(цус мэт) нэвчилтийг эрчимжүүлдэг.

Дараагийн түвшинд гормоны үйлчлэл эсийн түвшинд илэрч эсийн төрөл бүрийн үйл ажиллагааны үндэс болсон бодисын солилцооны процесст нөлөөлөн эсийн үйл ажиллагааг зохицуулдаг. Гормоны нөлөөл нь ферментийн нийлэгжих болон идэвхижих процесст, мөн эсийн мембраны нэвчилтийг ихэсгэхэд чиглэгдсэн байж болдог.

Ферментйин идэвхид гормоны үйлчилдэг механизм илүү нарийн судлагдсан байдаг. Зарим гормонууд (инсулин, глюкагон, адреналин) эсийн рецептортой харилцан үйлчлэлцсэнээр аденилатциклазыг идэвхижүүлдэг. Жишээ болгон адерналин ба глюкагон фосфориланза ферментийг идэвхижүүлдэг  механизмыг 2,92-р зургаар харуулав

Фосфорилаза,,а”

(идэвхтэй)

Фосфатаза                                                               Фосфорилаза,,в”(идэвхгүй)          цАМф

Фосфорилаза,,в”

(идэвхгүй)                                                                                АТФ

Адерналин   Идэвхижүүлдэг          Аденилатциклаза

Глюкагон

                      Гормонуудын үйлчилгээ

Гипоталамусын гормонууд

Анх 1970-аад оны эхээр Р.Гиллемин, Э.Шелли (АНУ) нар гипоталамусаас гипофизын үйл ажиллагааг зохиуулдаг бодисууд ялган авчээ. Эдгээр гормонуудыг нээсэн энэ эрдэмтэд болн пептид гормоныг тодорхойлох радиомуунологийн аргыг боловсруулсан Р.С.Ллоу нарт 1977 онд нобелийн шагнал өгсөн байна.

Гипоталамус нь төв мэдрэлийн систем ба эндокрины аппарат дээд түвшинд харилцан үйлчлэлцдэг газар юм. Гипоталамусын гормонуудыг нейрогормонууд буюу рилизинг-факторууд (англиар release-чөлөөлөх) ба ингибиторууд гэж нэрлэж байв. Одоо рилизинг –факторуудыг либеринүүд, ингибиторуудыг статинууд хэмээн нэрлэх болсон. Гипоталамусын гормонууд нь организмын үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулах ба концентраци нь 10-9-10-2 М байхад л үйлчилгээ нь илэрдэг. Өнөөдрийн байдлаар 7 либерин (кортиколиберин, тиреолиберин, пролактолиберин, люлилиберин , фоллилиберин, соматолиберин, меланолиберин ),3статин (соматостатин, пролактостатин, меланостатин) нээгдээд байна. Эдгээрээс гадна гонадолибериний идэвхтэй 56 амин хүчлээс тогтсон проклактины ялгарлыг маш хүчтэй дарангуйлдаг ГАП (гонадолиберинтэй ассоциацилагдсан пептид) гэгч пептид бий.

Р.Геллимен 1 мг цэвэр тиреолиберинийг 300000 хонины гипоталамусаас ялган авчээ. Учир нь гипоталамусын гормоны агууламж тун бага байдаг.

ГАП. Энэ пептидийг пролактостатин хэмээн нэрлэж болно.

Тиреолиберин нь пироглютамил-гистидип-пролинамид бөгөөд тиреотропин, пролактин ялгарлыг идэвхжүүлдэг. Тиреолибериний үйлчилгээгээрээ ялгаатай төрөл бүрийн синтез аналогуудыг гарган авчээ.

Соматостатин нь 14 амин хүчлээс тогтсон цагираг тетрадекапептид бөгөөд соматотроп Инсулин, глюкагон, гастрин, секретиний ялгарлыг дарангуйлдаг.

Соматостатин нь гегнийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан амьтны гаралтай анхны гормон юм.

Люлилиберин (гонадолиберин) нь 10 амин хүчлээс тогтсон пептид бөгөөд пролактин   фоллитропины ялгарлыг эрчимжүүлдэг.

Люлилибериний олон аналогуудыг нийлэгжүүлэн гаргаж авчээ.

Бусад гормонууд. Бүтэц нь тодорхой болсон гормонууд гэвэл кортиколибрин

Соматолиберин , пролактостатин болно. Эдгээрийн бүтцийг харуулбал.

Тропны гормонууд бүсад гормонуудын ялгарлыг зохицуулдаг. Энэ нь эсрэг холбоогоор явагддаг.

Р-бодис. Гипоталамус, уураг тархины бүсад хэсэг, нугасанд агуулагддаг энэ пентид нь гөлгөр булчингийн агшилтыг зохицуулахаас гадна судасны агшилт, шүлсний ялгарлыг эдгээр нь зохицуулах үйлчилгээтэй. Энэ бодисыг 1931 онд нээж, 1971 онд байгууламжийг  нь тодорхойлсон байна.

Энэ бодис хөдөлгөөний идэвх, өвчний мэдрэмж, сэтгэл хөдлөл, зан байдлыг  зохицуулдаг. Энэ бодис ба түүний аналогууд нь цочролын эсрэг хүчтэй үйлчлэлтэй тул стресс тайлах зорилгоор эмнэлгийн практикт өргөн хэрэглэгддэг.

Хүрээлэн байгаа орчин

                                                     Төв мэдрэлийн систем

Гипоталамус

            гормонууд

                                                               Гипофиз

                 Гландтропны

            гормонууд

Эндокрины

                                                            Булчирхайнууд

Эндокрины системд гипоталамусын эзлэх байр.

Тиреолиберин, кортиколиберин, соматостатин мэтийн гормонууд нь гипоталамусаас гадна мэдрэлийн системийн бусад мэсэг, тухайлбал нугас болон зарим захын эрхтэнд (нойр булчирхай, 12 нугалаа гэдэс) агуулагддаг нь тогтоогджээ. Нойр булчирхайд соматостатин гормоны концентраци гипоталамусынхаас их байдаг. Соматостатин Лангергансын арлын D-эсүүдэд нийлэгждэг бөгөөд инсулины ба гюпкагоны ялгарлыг зохицуулдаг байна. Соматостатин нь төв ба захын мэдрэлийн системийн нейрон нийлэгжүүлдэг 40 гаруй пептидийн нэг юм. Рилизинг- гормонууд аденогипофизд кальций-фосфолипид оролцсоон механизмаар үйлчилж байна.

Өнчин тархины (гипофизын ) гормонууд

Өнчин тархи нь олон тооны дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг зохицуулан захирдаг тул эндокриний системд гол үүрэг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээгээр өнчин тархины гормонууд нь организмын эсэд шууд үйлчилгээг үзүүлдэг.

Өнчин тархины урд, дунд ба хойд хэсэг гэсэн үйл ажиллагаагаараа ялгагдах 3 өөр хэсэг байдлийг илрүүлсэн ба эдгээр нь тус бүрдээ өвөрмөц гормон нийлэгжүүлдэг. Сүүлийн үед аденогипофиз(урд ба дунд хэсгээс тогтсон булчирхайлаг хэсэг), нейрогипофиз (хойд хэсгээс тогтсон нерв бүхий хэсэг) гэж хуваах болсон.

Насанд хүрсэн хүний гипофизын жин нь 0,4-1,1 г байдаг ба эмэгтэй хүнийх арай том байдаг. Жирэмсэн үед дээд хэмжээндээ хүрдэг. Эрэгтэй хүний гипофиз дунд наснаас жижгэрч эхэлдэг.

Аденогипофизын гормонууд

Аденогипофизд соматотропин (өсөлтийн гормон), тиреотропин, адренокортикотропин, политропин, пролактин, -липотропин, лютеотропин, меланотропин гэсэн 9 гормон нийлэгждэг.

Эдгээр гормонууд гипофизээс гадна эхэст нийлэгждэг. Эдгээрийг

1)    Өсөлтийн гормон, пролактин, хорионы соматомаммотропиныг багтаасан бүлэг,

2)    Гликопротейд гормонуудын бүлэг

3)    Проопиомеланокортины бүлгийн пептитүүд гэсэн 3 хэсэгт хуваадаг.

А.өсөлтийн гормон, пролактин, хорионы соматомаммотропины бүлэг.

Эдгээр нь 190-199 амин хүчлээс тогтсон, ижилхэн дараалалтай фрагментууд агуулсан уургийн тоонууд юм. Эдгээрийн молекул нь нэг молекул триптофаныг (өсөлтийн гормон ба хорионы соматомаммотропин нь 85-р байрлалд, пролактин нь 91-р байрлалд ) агуулдаг. Хүни йөсөлтийн гормон ба хорионы соматомаммотропины 85%, өсөлтийн гормон ба пролактин гипофизын өмнөд хэсэгт нийлэгждэг бол хорионы соматомаммотропин нь эхэст нийлэгждэг.

Соматотропин. Ялгарлыг нь соматолиберин, соматостатин, уураг тархины опиоид болох -эндорфин, эстрофин, дофамин, серотонин, глюкагон зэрэг зохицуулдаг бөгөөд залуу насанд өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг, тухайлбал яс болон булчин үүсэхийг (анаболик процесс) эрчимжүүлдэг. Мөн өөхний эдээс өөх тос ашиглах ба тэдгээрийн задралын бүтээгдэхүүнийг элгэн очих боломж олгодог. Тэр нь гликогеныг задлан цусан дахь глюкозын  хэмжээг ихэсгэх ба гликогеныг булчинд хуримтлуулдаг. Хүний соматотропин нь 191 амин хүчлээс тогтсон пептид юм.

Өсөлтийн гормоны ялгарлыг нойр стресс (өвдөлт, даарах \, сэтгэлийн түгшүүртэй байдал, мэс засал), биеийн хүчний дасгал хөдөлмөр эрчимжүүлдэг. Эндээс “унтахгүй бол өлсөхгүй” хэллэг гарчээ.

Өсөлтийн гормоны үйлчлэл инсулинтэй төстэй өсөлтийн хүчин зүйл-1 буюу соматомедийн С, мөнд инсулинтэй төстэй өсөлтийн хүчин зүйл-2 үйлчлэлээс хамаардаг. Инсулинтэй төстэй өсөлтийн хүчин зүйл-1 нь 70 амин хүчин зүйл, инсулинтэй төстэй өсөлтийн хүчин зүйл-2 нь 67 амин хүчлээс  тогтсон пептид байдаг.

Өсөлтийн гормон нь уургийн бионийлэгжлийг эрчимжүүлэн, цусан дахь сахарын хэмжээг ихэсгэн, нүүрс ус, липид, минералын солилцоонд  нөлөөлдөг.

Өсөлтийн гормоны төрөлхийн дутагдалтай хүүхэд, оюуны хөгжил боловч 90-120см-ийн өндөртэй одой хүн болно. Түүний эсрэг өсөлтийн гормоны төрөлхийн илүүдэлтэй бол 210-240см ба түүнээс дээш өнөдртэй аварга хүн болох ба түүнээс дээш өндөртэй аварга хүн болох ба нас бие гүйцсэн хүд ямар нэг шалтгаанаар илүүдлээр ялгарвал акромегали гэдэг биеийн тодорхой нэг хэсэг (гар, хөл, эрүү, хамар, хөмсөгний нум, хэл гэх мэт) сунаж уртасдаг .

Пролактин (лютеотропин). Молекул нь 198 амин хүчлээс тогтдог. Энэ гормон нь эм амьтанд шар биеийн гормон болох прогрестероны нийлэгжлийг идэвхжүүлж, сүүний булчирхайг томруулан сүүний гарцыг нэмэгдүүлдэг. Илүүдэл хэмжээтэй байх тохиолдолд өндгөвчийг нь авсан эм амьтан, мөн эр амьтанд булчирхайн хөгжлийг дэмждэг. Мэдрэгчид шар биеийг хадгалахад чухал үүрэгтэй тул лютеотропин гэдэг нэр эндээс үүссэн. Давстай усны загас цэнгэг усанд зохицох, мөлхөгчид гуу\жих, шувууны гүеэний ялгаралд пролактинтай төстэй нэгдэл оролцдог гэж үздэг.
Хорионы соматомаммлтропин. Энэ гормон нь хүнд үүрэг багатай ч глюкоза ашиглалтыг саатуулах, тосны хүчил ба глицерин чөлөөлөгдөхийг эрчимжүүлэх, азот ба кальцийг организмд барих, фосфор ба калийг шээсээр ялгарахыг багасгах зэргээр өсөлтийн гормонтой төстэй үйлчлэл үзүүлдэг. Мөн ургийн өсөлтөнд эерэгэр нөлөөлдөг ч байхгүй үед ч өсөлт нь хэвийн явагддаг.
Б. Гликопротеид гормонууд. Эдгээр нь гипофиз ба эхэсээс ялгардаг гликопротеид гормонууд юм. Энэ бүлэгт тиреотрог гормон (тиреотропин, ТГГ), лютенжүүлдэг гормон (лютротропин, ЛГ); фолликул эрчимжүүлдэг гормон (фоллитропин, ФЭГ), хорионы гонадотропин (ХГ) багтдаг. Эдгээр гормон бүх хөхтөн амьтдад байдгаас гадна ТТГ ба ХГ-ны идэвхтэй молекул бактерид олдсон байна.
Гормон бүр нь ковалент бус холбоогоор хоорондоо холбогдсон  гэсэн хоёр субнэгжээс тогтдог.   субнэгж нь нэг зүйлийн амьтад ижилхэн байдаг.
Гонадотропинууд.Эдгээр нь лютеинжүүлдэг гормон ба фолликул эрчимжүүлдэг гогрмон нь шар биед прогестероны үүсэлтийг эрчимжүүлдэг. Үр тогтсон өндгөн эс бэхлэгдсэний дараа лютеинжүүлдэг гормоны үүргийг хорионы гонадотропин өөртөө авдаг. Жирэмсний эхний 6-8 долоо хоногт жирэмслэлт шөр биеийн үйлчилгээгээр хадгалагддаг бол дараа нь эхэс энэ үүрэгтэй гормон болох прогестероныг хүрэлцээтэй хэмжээгээр нийлэгжүүлдэг. Эр амьтанд лютеинжүүлдэг гормоны үйлчлэлээр тестостероны нийлэгжил ихсэх ба фолликул эрчимжүүлдэг гормоны хамтаар сперматогенезийн процессыг эрчимжүүлдэг. Гормоны үйлчлэлээр бэлгийн хоёрдогч шинж үүсдэг. Хорионы гонадотропин нь өндгөн эс бэхлэгдсэний дараа цус ба шээсэнд концентраци нь ихэсдэг тул жирэмслэлтийг оношлох сорилын үндэс болдог.
Тиреотропин.Энэ гормоны нийлэгжил тиреолибериний үйлчлэлээр явагддаг. Тиреотропин зуун арван амин хүчилээс тогтсон, молекул жин нь 28300 уураг байдаг. Тэр нь бамбай булчирхайн үйл ажиллагаа, түүний гормоны нийлэгжлийн эрчимжүүлдэг.
В.Проопиомеланокортины бүлэг (ПОМК). Энэ бүлэгт 1) АКТГ, түүнээс үүсдэг меланотропин ба кортикотропинтой төстэй пептид, 2 )  липотропин ( -липоторпин,  Меланотропин болон  ба эндорфоны урьдал нэгдэл, – меланотопин үүсдэг. N- төгсгөлийн том пепитид тус тус хамаарна. Эдгээр нь ПОМК гэгч том уургийн задралын бүтээгдэхүүн байдаг ПОМК-ийн молекул 285 амин хүчлийн үлдэгдлээс тогтдог бөгөөд олон гормоны (  меланотропинууд, мет-энкефалин, эндорфин, липотропинүүд, кортикотропин) урьдал молекул юм.

Адренокортикотропин (АКТГ) бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын жингийн өсөлт, кортикостероидуудын нийлэгжилтийг хурдасгадаг. Кортикостерсидууд нь липидийн нийлэгжлийг удаашруулдаг. Кортикостероидууд ба АКТГ-н хооронд эсрэг холбоо байх бөгөөд кортикосероидын илүүдэл нь АКТГ-нийлэгжлийг саатуулдаг. АКТГ нь 39 амин хүчлээс тогтсон пептид юм.

АКТГ-ын эмэгтэй хүн удаан хугацаагаар хэрэглэвэл бөөрний дээд булчирхайн гиперфункц болсноос андрогенүүд илүүдлээр нийлэгжин дуу бүдүүрэх, үс сахал ургах зэргээр эр хүний төрхтэй болдог.

Мөн меланины нийлэгжил ихэссэнээс арьс  бараантан харладаг. Үүнийг Аддисоны буюу хүрэл өвчин гэдэг.

Меланотропинууд эдгээр гормон нь гипофизын дунд хэсэгт үүсдэг. меланотропин нь 13,  нь 18,  нь 12 амин хүчлээс тогтдог. Хөхтөн амьтдад меланины хэмжээ, пигменттэй эсийн тоог эдгээр гормон тодорхойлдог.

Липотропинууд. Эдгээр гормон нь өөхний эдэд триглицед болон бусад липид задрахыг эрчимжүүлдэг.  липотропин нь молекул жин нь 30000 байдаг пептид бөгөөд проопиомеланокортиноос үүсдэг.

эндорфин нь өвчин намдаах, зан төрхөд нөлөөлөх, биеийн температур ба цусны даралтыг зохицуулах үүрэгтэй байдаг. эндорфин нь 31 амин хүчлээс тогтсон пептид байдаг бол ба  эндорфин нь 15 ба 14 амин хүчлээс тогтдог. Эдгээр пептид нь гипофизд идэвхгүй хэлбэр болох ацетилжсан байдлаар оршдог. эндорфин эт морфиноос 18-30 дахин илүү идэвхтэй.

Зарим пептидүүд нойрсуулах үйлчилгээтэй байдаг. Харханд тавьсан туршлагаас үзэхэд скотофобин нь харанхуйгаас айдас төрүүлэх, амелолетин нь цахилгаан хонхны дуунаас айхыг болиулах зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Ой тогтоомжийг сайжруулах пептидүүдийн судалгаа хийгдэж байна.

Нейрогипофизын гормонууд

Нейрогипофизд гипоталамусаас ирдэг. Окситоцин ба вазопрессин, мөн когерин гэсэн пептип гормонууд агуулагддаг. Окситоцин ба вазопрессиныг аксон дагуу зөөвөрлөх үүргийг 19000 ба 21000 гэсэн молекул масстай өвөрмөц уургууд болох нейрофизин ба I ба II гүйцэтгэдэг.

Окситоцин нь гөлгөр булчинд, ялангуяа саванд үйлчлэн агшилт үүсгэдэг. Үүний зэрэгцээ энэ нь сүүний булчирхайнаас сүү ялгарахыг эрчимжүүлдэг. Иймд энэ гормоныг төрөхийн практикт хэрэглэдэг.

Вазопрессины гол үйлчлэл нь усны баланс барих, цусны даралтыг ихэсгэхэд оршдог. Вазопрессин нь бөөрний сувгуудад ус эргэн шимэгдэхийг эрчимжүүлснээр шээсний ялгарлыг багасгадаг. Вазопрессины ялгарал багадвал чихрийн бус шижин үүсэн хоногт ялгарах шээсний хэмжээ эрс нэмэгддэг.

Когерин нь гистидин, аргинин, валин, метионин байхгүй, цистеиний ганцхан үлдэгдэлтэнд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд нөлөөлдөг пептид юм. Когериныг pH=3.0 байхад нэг цалин турш халаахад идэвхийн 10% нь л алдагддаг байна.

Эпифизийн гормон

Энэ булчирхайд үүсдэг гормонууд нь меланотонн адреногломерулотропин, гонадотропины ингибитор байдаг. Мелатонин нь арьсанд пигментийн солилцоог, адреногломерулотропин нь АКТГ шиг альдостероны ялгарлыг зохицуулдаг. Харин 9 амин хүчлээс тогтсон гонадотропын ингибитор нь пролактины ба тестостероны нийлэгжийг дарангуйлдаг. Мелатонин серотониноос нийлэгждэг ба шөнө эрчимжиж өдөр буурдаг.

Бамбай булчирхайн гормон

Бамбай булчирхайн гормонууд гэвэл трииодтиронин, тетрайодтиронин буюу тироксин, кальцитонин юм.  нь организмд явагддаг бодисын солилцооны бүх л процесс нөлөөлдөг бол кальцитонин нь кальцийн солилцоог зохицуулдаг.

Бамбай булчирхай нь 20-30 г жинтэй, мөгөөрсөн хоолойн хоёр талаар байрладаг бөгөөд цусны судас маш ихтэй. Тэр нь зуурамтгай коллоидоор дүүрсэн маш олон тооны цэврүүнээс тогтсон байдаг.

Организм дахь иодын (50мг) 10-15мг нь бамбай булчирхайд агуулагддаг. Хэрэв уг булчирхайд хуримтлагдах хурд удаан байвал түүний үйл ажиллагааны сулралыг, хэрэв мөн өндөр хурдтай хуримтлагдаж байвал уг булчирхайн гиперфункцийг нотолдог. Энэ нь бамбай булчирхайн оношлогоонд ашигладаг.  нь тирозин иоджин конденсацилагдсаны дүнд үүсдэг.

Гэвч бамбай булчирхайн эсэнд  иодтиреоглобулины хэлбэрээр агуулагддаг. Энэ нь -ийн шаардлагатай үед энэ комплекс нь задарч чөлөөт гормон цусны эргэлтэнд орж эд эсээр тарж үйлчилгээ үзүүлдэг.

Үйлчилгээ нь үндсэндээ энергийн солилцоог зохицуулж эсийн хуваагдал, ялгаралд нөлөөлөн организмын өсөлт хөгжилтийг бүхэлд нь тодорхойлоход чиглэгддэг. Хүний иодын хоногийн хэрэгцээ 1.5  г байх ба ус, хүнсний бүтээгдэхүүнээр хангагддаг. Иодоор хамгийн их баялаг хүнсний бүтээгдэхүүнд өндөг, загас, шинэхэн хүнсний ногоо ордог. Хүүхэд, жирэмсэн эхчүүдэд иодын хэрэгцээ нилээд ихэсдэг.

Бамбай булчирхайн гипофункц буюу гипотиреозын үед хүүхэд насанд кретинизм хэмээх эмгэг үүсдэг. Энэ үед өсөлт зогсох, биеийн пропорц алдагдах бодисын солилцооны процессын хүрсэн хүнд микседема гэдэг бүх биеэр нь усан хаван гүйсэн эмгэгт хүргэдэг. Микседемийн үед ус, давс, липидийн солилцоо алдагдсанаас усан хаван, эмгэг өөхлөлт үүсэхийн зэрэгцээгээр бодисын солилцооны эрчим ба биеийн температур буурах, арьс хуурайших, үс болон шүд унах зэрэг эмгэгүүд гардаг. Микседема нь голдуу эмэгтэй хүнд тохиолдоно. Эмгэг нь бамбай уулархаг газрын хүмүүст эндемик зоб гэж нэрлэгддэг бамбай булчирхай томрох эмгэг гардаг. Энэ нь тухайн бамбай булчирхай өөрийн иодын хэрэгцээг хангахын тулд томорч байнга үзэгдэл юм. Гипотиреозын үед иодын бэлдмэл, иоджуулсан ундаа, хүнс хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Бамбай булчирхайн гиперфункц буюу гипертиреозын үед организмын ерөнхий тураал, сульдаа, зүрх болон мэдрэлийн үйл ажиллагаа хямралд хүргэдэг. Өвчлөгсдөд үндсэн солилцоо хэт өсч, шээсээр их хэмжээний азот, креатин, глюкоза ялгардаг.

Бамбай булчирхайн гормоны гиперфункцийг базедын өвчин гэж нэрлэдэг ба бамбай булчирхайн тодорхой хэсгийг мэс заслын замаар авах, бамбай булчирхайн нэг хэсгийг нь  туяагаар үйлчлэн гэмтээх, нийлэгжлийг нь саатуулдаг тиомочевина, тиоруцил, метилтиорацил зэрэг бодисуудыг хэрэглэх зэргээр эмчилдэг.

Хос бамбай булчирхайн гормон Энэ булчирхай нь паратгормон кальцитонин гэдэг хоёр полипетид гормоныг нийлэгжүүлдэг. Үйлчилгээ нь кальци, фосфор ба витамин -ын оролцоотой нягт холбоотой.

Паратгормон нь 84 амин хүчлээс тогтсон пептид бөгөөд гол үйлчилгээ нь организмд кальци, фосфорын солилцоог зохицуулахад чиглэгддэг. Гол үйлчилдэг эрхтэн нь бөөр араг яс байдаг. Цусны ийлдсэнд кальцийн ионы концентраци ердийн нөхцөлд 9-11мг% байх ба 50% нь уурагтай холбоотоай, 50% нь ионы байдалд байдаг.

Кальцийн ион нь организмд булчингийн агшилт, мэдрэл-булчингийн цочрол, цусны бүлэгнэлт, биологийн мембраны нэвтрүүлэх чадвар, ферментийн үйлчилгээ, эсийн митоз хуваагдал, иммуны хариу зэрэг процесст оролцдог.

Гипофункцийн үед гипокальциеми болж мэдрэл-булчингийн цочрол үүссэнээс таталт болон цусны эргэлтэнд огцом өөрчлөлт, гаран үхэлд хүргэж болдог.

Гипофункц нь анхдагч, хоёрдогч байж болдог. Гормоны гиперфункцийн үед яснаас кальци ба фосфор их хэмжээгээр угаагдсанаас яс сийрэгжин хэврэгших ба өөрөөр фосфор их гадагшилсанаас уусдаг кальци бөөр, цусны судас, элэг, хоол боловсруулах замын эрхтэнүүдэд хуримтлагдан чулуужилтыг үүсгэдэг. Паратгормоны үйлчлэх механизм гэвэл тэр нь бөөрөнд аденилатциклазыг идэвхжүүлнээс мф25-гидроксикальчиферолын гидролазыг идэвхжүүлэн 1.25 дигидлроксикальциферол ихээр хэрэглэх ба тэр нь гэдсэнд кальци, фосфор шимэгдэхийг яснаас угаагдахыг, бөөрөнд кальци эргэн гадагшилдаг.

Кальцитонин нь 32 амин хүчлээс тогтсон пептид бөгөөд гол үйлчилгээг эрхтэн нь яс ба бөөр байдаг. Бөөрөнд аденилатциклазад паратгормоноос 3 дахих бага идэвхээр үйлчлэх ба физиологийн үүрэг нь яснаас кальци гадагшлахыг саатуулахад оршдог. Иймд кальцитонин ба паратгормоны ясанд үйлчлэх үйлчилгээ эсрэг ч бусад эрхтэнд тиймгүй. Кальцитонин нь цусны кальци, фосфорын хэмжээг багасгахад чиглэгддэг.

Нойр булчирхайн гормон

Нойр булчирхай нь дотоод ба гадаад гэсэн давхар шүүрэлтэй булчирхайд тооцогддог. Энэ нь цусанд инсулин, глюкагон, соматостатин, панкреасын полипептид гэсэн 4 гормон ялгаруулдаг. Эдгээр нь гормонууд нь Лангергансын арлууд гэж нэрлэгддэг хэсэг эсүүдэд үүсдэг. Лангергансын арлуудын эзлэх хувь нь хүнд нойр булчирхайн жингийн 1-3% байдаг. Арлын -эсүүдэд инсулин, -эсүүдэд глюкагон, -эсүүдэд соматостатин, F-эсүүдэл панкреасын полипептид нийлэгждэг.

Инсулин молекулд 51 амин хүчлээс тогтсон 2 полипептидийн гинж хоорондоо дисульфидын гүүрээр холбогдсон байдаг. Инсулин нь элгэнд инсулиназа ферментийн үйлчилгээгээр задардаг. Инсулины үйлчилгээ нь нүүрс усны солилцоонд чиглэгддэг ба цусан дахь глюкозын хэмжээг бууруулахаар илэрдэг. Инсулины үйлчилгээ булчин, элэг, өөхний эдэд чиглэдэг.

Инсулин нь эсийн мембраны нэвтрүүлэх чадварыг сайжруулснаар цуснаас глюкоза эс рүү шилжихийг хөнгөвчилж глюкозын цаашдын задралыг идэвхжүүлдэгт дээрхи эффект оршион.

Инсулин нь мөн элгэх дэх гликоген задлагч ферментийн үйл ажиллагааг зогсоож, гликоген, өөх тос, нуклейн хүчил ба уургийн нийлэгжлийн процессыг эрчимжүүлэн эсийн нөөц бодис, энергийн хангамжийг сайжруулдаг.

Инсулин дутагдлын үед цусан дахь сахарын хэмжээ эрс ихсэн шээсээр глюкоза ялгардаг. Үүнийг чихрийн шижин гэх ба хэт ихэсвэл гипергликемийн шоконд орно.

Инсулины хэт их ялгарлын үед цусны сахарын хэмжээ бууран гипогликелийн шоконд орж болдог. Ер нь гипоглекимийн үед хөлрөх, чичрэх, бие сульдах, өлсөх, тархинд глюкоза дутагдсанаас ааш, зан төрхөнд өөрчлөлт орох зэрэг өөрчлөлт гардаг.

Нойр булчирхайнаас ялгардаг өөр нэг 29 амин хүчлээс тогтсон гормон глюкагон нь нүүрс усны солилцоонд  үзүүлэх үйлчилгээгээрээ инсулины антагонист бөгөөд элэгний гликогены задралыг түргэсгэн цусан дахь глюкозын хэмжээг ихэсгэдэг. Мөн липидийн задралыг түргэсгэн нийлэгжлийг саатуулдаг. Инсулин глюкагоны үйлчилгээний зарчим нь паратгормон ба кальцитонины үйлчилгээний зарчимтай ижил юм.

Соматостин. Түүнийг анх гипоталамусаас ялгажээ. Энэ гормон нь инсулин ба глюкагоны маш хүчтэй ингибитор бөгөөд гастрин ба секретиний ялгарлыг саатуулдаг. Тэр нь цусны сахарын хэмжээг багасгадаг үйлчилгээтэй тул чихрийн шижин өвчтэй хүмүүсийн инсулины хэрэгцээг багасгаж болох юм.

Панкреасын полипептид. Энэ нь 36 амин хүчлээс тогтсон пептид бөгөөд ходоод, нойр булчирхайн ферментийн ялгарлыг нэмэгдүүлэх. Цөсний хүүдийн агшилтыг сулруулах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулах үйлчилгээтэй байдаг.

Липокаин гэгч гормон ялгасан ба энэ нь элэг өөхлөх эмгэгийг эмчлэхэд хэрэглэдэг. Түүний үйлчлэх механизм нь фосфолидийн нийлэгжлийг хурдасгах замаар элгэнд өөх тос хуримтлагдахаас хамгаалахад чиглэгдсэн байдаг.

Глюкокорикоидын үндсэн төлөөлөгч болох кортизол (гидрокортизон), кортизон ба кортикостерон (2.96-р зураг) нь нүүрс ус, уураг, липидийн солилцоонд мэдэгдэхүйц нөлөөг үзүүлдэг. Эдгээр нь уураг ба амин хүчлийн задралын процессыг түргэсгэж, үүний дүнд организмаас азотот бодисууд гадагшуулах нь ихэсч азотын сөрөг балансыг үүсгэдэг.

Глюкокортикоид нь глюонеогенезийг идэвхжүүлж, гликоген ба липидийн задрал, нийлэгжил, мөн тодорхой хэмжээгээр минералын солилцоонд нөлөөлдөг.
Глюкокортикоидууд нь цусны плазмын транскортин гэж нэрлэгддэг  глобулинтай холбогдон эд эрхтнүүдээр тардаг. Глюкокортикоидууд нь элэг, бөөр, лимфоид эд (дэлүү, сэрээ, булчирхай зэрэг) холбогч эд (яс ба арьсны холбогч эд, өөхний эд зэрэг), булчинд рецепторуудын оролцоотойгоор үйлчилдэг. Глюкокортикоидууд нь адреналины ялгарлыг түргэсгэдэг тул үйлчилгээ нь адреналины үйлчилгээтэй хосолдог.
Кортикостериодын задралыг эцсийн бүтээгдэхүүн нь 17-кетостериод бөгөөд элгэнд үүсдэг дээд булчирхайн холтослог давхаргын төлөв байдлыг оношлоход хэрэглэгддэг. Бөөрний дээд булчирхайн гипофункцийн үед гипокотртицизм буюу Аддисоны өвчин (хүрэл өвчин) гэж нэрлэгддэг бүх кортикоидууд дутагдсан эмгэг үүсдэг.
Гормон хангалтгүй ялгарснаас организмын биеийн эсэргүүцэл, хоол идэх сонирхол, цусны даралт буурах, ацидоз, гилогликеми ажиглагддаг бөгөөд сэтгэлийн дарамтанд маш хялбар ордог болдог.
Бэлгийн гормон
Бэлгийн гормонуудын нийлэгжлийг гипофизын өмнөд хэсэгт нийлэгждэг гонадотроп горманууд (фоллитродин, лютротропин, пролактин), гонадотроп гормануудын нийлэгжилт гипоталамусын либеринүүд зохицуулдаг.
Бэлгийн гормонуудын нийлэгжил төмсөг ба өндгөвч, шар бие эхэс, бөөрний булчирхайд холестреринаас явагддаг. Эр бэлгийн гормоныг андроген, эм бэлгийн гормоныг эстроген болон гестаген гэж нэрлэдэг ба бэлэг эрхтэний хөгжил болон бэлгийн хоёрдогч үүсэхийг нөхцөлдүүлж, организмын бодисын солилоцоонд асар их нөлөө үзүүлдэг.
Андроген нь эстрогены нийлэгжлий завсрын бүтээгдэхүүн уир эр, эм организмын алинд нь агуулагддаг. Харин эр бодьгалд андроген, эм бодьгалд эстроген илт давамгайлдаг.
А. Эм бэлгийн гормон . Химийн бүтэц, беологийн үүргээрээ ялгаатай хоёр бүлэг эм бүрэлдэх гормон байдаг. Энэ нь эстрогенүүд ба гестогенүүд (шар биеийн горманууд) болно.
Эстрогенээс хамгийн идэвхтэй нь өндгөвчинд үүсдэг эстрадиол юм. Түүниг цааш хувирлаар харьцангуй идэвх багатай эстрон ба эстриол үүсдэг. Эстродиолын идэвхийг ихэсгэвэл, эстроных 30%, эстрадиолынх 10% байдаг. Сүүлийн хоёр нь өндгөвчнөөс гадна бөгөөд дээд булчирхай ба эхэст үүсдэг.
Гол гестаген нь прогестерон (17-  гидроксипрогестерон) юм. Эдгээр нь шар биеэс үүсэхээс гадна бага зэрэг хэмжээгээр бөөрний дээд булчирхай өсч байгаа фоли… үүсдэг.
Эстроген прогестероны ялгарал давтагддаг мөчлөгтэй процесс фазад эстроген, хоёр фазад прогрестерон нийлэгждэг. Өдөрт 200мкг хүртэл хэмжээний прогестрон үүсдэг. Эстроген ба гестагены ялгаарл элгэнд явагдаж, эстрогенүүд нь эстронсууд эстриолглюкронид; гестаген нь прегнандиолглюкуронидын байдлаар тус тус шээсээр ялгарна.

Шээсээр ялгарч байгаа прегнандиолын хэмжээгээр өндгөвчний үйл ажилгаанд дүгнэлт хийж болно.эмэгтэйчүүдийн мөчлөгийн дунд үед прегнандиол шээсээр их ялгарах нь овуляци болон жирэмслэлт эхэлсний шинж байдаг.

Эстрогеүүдийн биологийн үүрэг нь

  1. Бэлгийн хоёрдогч шинжийг /хөхний хөгжил, хэлбэр: эмэгтэй хүний биеийн ерөнхий галбир, хоолойн өнгө,өөхний эдийн өвөрмөц гэх мэт бий болгоно.
  2. Фолликул боловсрох үед савны хэмжээг салстын эсийн хуваагдлыг эрчимжүүлснээр томруулдаг.
  3. Тосны булчирхайн ялгарлыг багасгадаг.
  4. Бодисын солилцоог эрчимжүүлдэг.

Шар биеийн гормон болох гестагенүүдийг жирэмслэлтийн гормон гэж нэрлэдэг. Үүрэг нь:

  1. Үр тогтсон өндгөн эсийг савны талст бүрхэвчинд эхэлж үр хөврөл томрох, эхэс үүсэх, жирэмслэлт цаашид хадгалахад оролцдог. Эхсээс өөрийн гэсэн гормонууд /хорионы гонадотропин, соматомаммотропин мэт/ нйилэгжиж эхэлдэг.
  2. Ццашид фолликул боловсрохыг зогсоон савны ялгарлыг өтгөрүүлж сперм нэвтрэхэд төвөгтэй болгоно.
  3. Ссүний булчирхайг томруулж
  4. Биеийн температурыг 0,1-10 С –ээр нэмэгдүүлдэг.
  5. Бодисын солилцоонд үйлчилнэ. Өндөр дозоор уургийн солилцоонд катаболик үйлчилгээтэй.

Үр тогтсон өндгөн эсийг савны хананд бэхлэх, эхэс үүсэх, төрөхөд савны ам нээгдэх үр хөврөлтийг хөнгөвчлөх, эхэс гадагшлахад оролцдог нийлээд олон пептид шар биед үүсдэг. Тэдгээр пептидийн холимогийг релаксинууд гэдэг. Релаксин нь төрхийн өмнөх өдрүүдэд дээд хэмжээндээ хүрдэг.

Б. Эр бэлгийн гормон.Гол итөлөөлөгчид нь тестостерон, дигедротестостерон, эпиантестостедион болно. (2,98-р зураг). Сүүлийн 5 нэгдэл бөөрний дээд булчирхайд үүсч болдог. Андрогены гол төлөөлөгчид нь төмсөгний Лейдингийн эс буюу интерстициаль эсүүдэд нийлэгждэг. Хүний үр хөврөлийн хөгжлийн 7 дахь 7 хоног 17 мм орчим урттай байхад нь төмсөг буюу өндгөвчний эх үүсвэр бие болон хүйсийн ялгаа гарч ирдэг байна.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: