Уураг

Уурагнь амьдралын үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг аминхүчлээс тогтсон өвөрмөц  бүтэцтэй, өндөр молекулт нэгдэл юм. Уургийг энгийн ба нийлмэл гэж ангилна.  Энгийн уураг  (protein) нь аминхүчлийн үлдэгдлээс тогтсон өндөр молекул жинтэй органик нэгдэл юм. Нийлмэл уураг (протейд буюу complex proteins ) нь аминхүчил ба уургийн бус хэсгээс тогтоно.Жишээ нь липопротейн , гликопротейн , фосфопротейн , металлопротейн , хромопротейн…. г.м.

Аминхүчил гэдэг нь карбонхүчлийн устөрөгчийн атом нь амин бүлгээр халагдсан нэгдлийг хэлнэ. Пептидийн (CO-NH) холбоогоор холбогдсон аминхүчлийн үлдэгдлээс тогтсон нэгдлийг пептид гэнэ.

Уураг нь бие махбодид бүтцийн, ферментийн, энергийн, дотоод шүүрлийн, зохицуулгын, хамгаалах, удамшлын мэдээлэл дамжуулах зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг.

Бие махбод дахь уураг нь цавуу байдалтай коллоид хэлбэртэй байна. Тийм учраас уураг нь коллоид уусмалын бүхий л шинж болох талст болддоггүй, муу уусдаг, гэрэл ойлгох, гэрэл цацаргах , диффузлэгдэх хөдөлгөөн хийх, осмос шинж чанар үзүүлэх, зуурамтгай байх, уургийн гель үүсгэх зэргийг өөртөө  хадгалдаг.Уургийн молекулийн  төрөлх чанар нь өөрчлөгдөж, орон зайн бүтцүүд нь алдагдахыг   уургийн денатураци  гэнэ.

Харин нь усан уусмал дахь уурагт саармаг давсыг их хэмжээгээр хийж уургийг тундасжуулдаг ба үүнийг уургийн ренатураци  гэж нэрлэдэг. Нийт уургийн  ихэсэх (цус өтгөрөх үед, )  ба багасах(уургийн дутагдалаас) хэмжээ өөрчлөгдөх нь хүмүүст элбэг тохиолддог. Уураг нь амин хүчлүүдээс тогтоно.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: