Шимэгч судлал

Шимэгч судлал буюу Паразитология:

Шимэгч судлал нь шимэгчлэх үзэгдэл, шимэгчдийн биологи, экологи, тэдгээрийн үүсгэж байгаа өвчин, түүнтэй тэмцэх аргыг иж бүрэн судалдаг биологийн шинжлэх ухааны нэг гол салбар юм. Орчин үед хүнд шимэгчлэн амьдардаг 500 орчим зүйлийн гадаад, дотоод шимэгчид судлагдаад байна.

Анагаах ухааны шимэгч судлал нь судалж байгаа судалгааны биетээс хамаарч 3 үндсэн бүлэгт хуваагддаг. Үүнд

 1. Анагаах ухааны эгэл биетэн судлал .Хүнд шимэгчлэн амьдардаг эгэл биетний хүрээний төлөөлөгчдийг судална.

2.Анагаах ухааны гельминт судлал. Хүнд шимэгчлэн амьдардаг хавтгай, дугариг хорхойны хүрээнд хамаарагддаг гельминтүүдийг судалдаг.

3.Анагаах  ухааны үе хөлтөн судлал хүнд өвчин үүсгэх, дамжуулах түүний дахь хадгалагч  болох үе хөлтний хүрээний төлөөлөгчид аалз, хачиг, шавьж зэргийг судалдаг.

Шимэгч судлал нь шимэгчид болон дамжуулагчдийн амьдралын мөчлөг,  онцлогыг судлан, хүний биед нэвтрэн орох байдлыг зөв тогтоох, түүнчлэн амьдралын мөчлөгийн үржилтэй хэсгийг олж илрүүлэх, өвчинөөс урьдчилэн сэргийлэх , шимэгчдийг устгахад чухал ач холбогдолтой. Анагаах ухааны шимэгч судлал нь эмнэл зүй, эрүүл ахуй ялангуяа тархвар судлалын шинжлэх ухаантай холбоотой. Шимэгчид ихэнх тохиолдолд хүнд тодорхой ямар нэг хэмжээний гэмтэл учруулдаг. Байгаль дахь шимэгчлэлийн хэлбэрүүд маш олон янз бөгөөд эзэндээ амьдрах хэлбэрээр нь жинхэнэ шимэгч, хуурамч шимэгч, түр зуурын шимэгч, байнгын шимэгч ба гадаад шимэгчид, дотоод шимэгчид гэж ангилдаг. Мөн шимэгчдийн идэш тэжээл, орон зайн хувьд ашиглаж байгаа эзнийг жинхэнэ эзэн, завсрын эзэн, нөөц эзэн гэж ангилдаг. Шимэгчид нь шимэгчлэн амьдарч байгаа эзэндээ гэмтээх болон олон янзын хорт үйлчлэлүүдийг үзүүлэх бөгөөд эзэн нь  мөн  эсрэг , өөрийгөө хамгаалах үйлчлэлүүдийг үзүүлдэг.Гадаад болон дотоод шимэгчид нь хөгжлийнхөө явцад байрлаж байгаа эзний биеийг орхин, гадаад орчинд гарч, улмаар өөр шинэ эзэнд шилжиж орох нь их байдаг.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: