Гормон буюу даавар

Хүн ба амьтны дотоод шүүрлийн булчирхайнуудаас үүсдэг уураг ба тосонцор бодисуудаас тогтсон химийн идэвхи өндөртэй органик нэгдлийг гормон гэнэ.  Гормон нь грекээр – өдөөх, сэргээх гэсэн утгатай. Дааврууд нь 1. уургийн бүтэцтэй, 2. Стероид бүтэцтэй гэж 2 хуваагддаг. Гормоны шинжилгээг  цусны шинжилгээтэй хамт өгч болно.

Уургийн бүтэцтэй дааврууд:

Бамбай хэлбэрт булчирхайн даавар (Щитовидная железа): – иод агуулсан тироксин, тиронин , иод агуулаагүй даавар  тирекальцитонин орно. Хос бамбай хэлбэрт булчирхайн гормон (околощитовидные железы): БХБ-н  хойд хэсгийн гадаргад хосоороо байрладаг 130-150 мг орчим, паратгормоныг ялгаруулдаг  дөрвөн жижиг булчирхайг ХБХБ гэнэ. Сэрээ булчирхайн гормон (Тимус) :Тимозин, тимопоэзин зэрэг дааврууд ялгарна.  Залуу эсийн хөгжилтийг сайжруулж, эсэргүүцэл нэмэгдүүлдэг ба гипоталамус, өнчин тархины зохицуулгын дор явагдана.   Нойр булчирхайн гормон (Поджелудочная железа) – Хүний  нүүрс усны хэмжээг зохицуулахад чухал үүрэгтэй инсулин, глюкагон,липокайн зэргийг ялгаруулна. Глюкагон- Цусны сахарын хэмжээг тодорхой хязгаарт барьдаг (0,60-1,00г/л) инсулины эсрэг үйлчлэлтэй   нойр булчирхайгаас ялгардаг гормон. Бөөрний дайвар булчирхайн гормон (Надпочечник)- Хос эрхтэн ( баруун, зүүн) бөгөөд 10-12г жинтэй, холтослог ба тархилаг давхаргатай,  давхарга бүрээс нь  даавар ялгардаг. (Адреналин-, норадреналинГипоталамус- Энэ нь төв мэдрэлийн ба дотоод шүүрлийн системын үйл ажиллагааг холбосон цэг бөгөөд ДШБ-н үйл ажиллагааг зохицуулах гол төв мөн. Гипоталамусын мэдрэлийн эсээс өнчин тархины гормон ялгаралтыг дэмжих 7 либерин, саатуулагч 3 статиныг гарган авсан. дэмжинэ). ӨТ-ны эсийн мембран дах рецепторууд нь гипоталамусын даавруудтай холбогддог гэж үздэг. Өнчин тархины дааврууд  (Гипофиз): – Хүний өнчин тархи нь 600 мг жинтэй бөгөөд өмнөд, дунд, хойд гэсэн 3 хэсэгтэй ба хэсэг тус бүрээс даавар ялгарна. ӨТ-ны өмнөт хэсгийн дааврууд:1. Өсөлтийн даавар -Самототроп. 2. Сүү ялгаралтыг зохицуулах даавар –Лактотроп, пролактин, лютетропны гормон  3. Адреналин ба кортиныг тохируулдаг гормон –АКТГ. Тироксин тохируулагч гормон Фоллиулин зохицуулах гормон   2. Өнчин тархины дунд хэсгийн даавар: Арьсны өнгийг тохируулагч меланоформ  гормон .    3. Өнчин тархины хойд хэсгийн гормон: вазопрессин – цусны судасны агшилтыг хүчтэй болгодог, окситоцин- гялгар булчин, савны агшилтыг ихэсгэдэг үйлчлэлтэй. Эпифизийн гормон– Энэ гормоныг мелотонин гэх ба уурагт нэгдэл юм.. Эдийн дааврууд, Ходоод, нарийн гэдэсний гормон, нарийн гэдэсний хананд  секретин гэх уурагт бүтэцтэй даавар, ангиотензин гэдэг – цусны даралтыг өндөрсгөдөг даавар ,  ходоодонд гастрин  даавар бийНейрогормон: Гистамин –ходоодны хүчиллэг чанар ба , шүүсний ялгаралтыг хүчтэй болгодог гормон юм.   Серотонин- (энтероамин) бие махбодийн эд болон мэдрэлийн системийн эс, эдээс үүсдэг , оюуны үйл ажиллагааг хариуцдаг даавар.   Гепарин-  элгэнд үүсэж, цусны бүлэгнэлтийг удаашруулах онцгой үйлчлэлтэй.

Стероид бүтэцтэй дааврууд : БДБ-н холтослог давхрагын даавар: Холтослог давхаргаас гликокортикоид (уураг, өөх тос, нүүрс усны солилцоонд нөлөөлдөг) ба минералокортикоид  (ус, эрдсийн солилцоонд оролцоно.) дааврууд ялгарна .

Бэлгийн булчирхайн даавар.- өндгөвчний даавар фолликулин, төмсөгний даавар прогестерон орно.  Эм бэлгийн гормон-(Яичник, плацента) – эстрон (фолликулин), эстрадиол, эстриол  андротедион нүүрс ус, уургийн солилцоонд нөлөөлнө.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: