Биологийн шинжлэх ухаан

Биологи  нь грекээр ( bios– амьдрал, logos – шинжлэх ухаан, сургаал )   утгатай  амьдрал , амьд байгалийн тухай судалдаг байгалийн шинжлэлийн шинжлэх ухааны нэг бөгөөд судлагдахуун нь амьд биес  тэдгээрийн гадаад орчинтой харилцах  харилцаа  юм. Биологи гэдэг нэр томъёог олон эрдэмтэд   бие биеээсээ хамааралгүйгээр гаргасан ба 1979 онд Немецийн анатомич профессор Т.Руз , 1802 онд  Жан Батист Ламарк хэрэглэсэн хэдий ч тэр нь өнө эртний шинжлэх ухаан юм.

Биологийн шинжлэх ухаан нь амьд биесийн үүсэл, бүтэц, өсөлт , үйл ажиллагаа, түүхэн хөгжил, дэлхий дээрх амьд биесийн тархалт зэрэг амьдралыг тал бүрээс  нь судлан улмаар  амьд биесийг ангилан ялгаж, тодорхойлон бичиж, тэдгээрийн зүйлийн үүсэл, өөр хоорондоо болон гадаад орчинтой хэрхэн харилцаж буй,  хамааралтай байгааг нь судалдаг.

19-р зууны үед  биологийн шинжлэх ухаан нь байгалийн шинжлэх ухаанаас биеэ дааж гарсан ба энэ нь амьд биес бүр  тодорхой нийтлэг  шинжтэй байсантай холбоотой. Орчин үеийн биологийн шинжлэх ухаан нь үндсэн суурь бүхий 5 зарчим дээр тулгуурладаг ба энэ нь 1.эсийн онол, 2. түүхэн хөгжил, 3. удам зүй , 4. биемахбодийн дотоод зохицуулга, 5. энергийн солилцоо юм. Өнөөдөр биологийн шинжлэх ухаан нь дэлхийн бүх дунд болон дээд боловсролын сургуулуудын заавал судлах хичээл болсон бөгөөд жил бүр биологи, анагаах, биоанагаахын талаар олон мянган нийлтэл, ном хэвлэгдэж байна.

Биологи нь амьд биеийн бүтэц зохион байгуулалтын дараах түвшингүүдтэй.

  1. Эсийн болон молекулын түвшин: Эсийг  нуклейн хүчил, уураг, нүүрс ус, өөх тос, стероид  зэрэг молекулууд үүсгэх ба молекулын түвшний бүх үйл явц  амьд эсийн дотор явагддаг ба эсүүд ялгаран хөгждөг.
  2. Эд, эрхтэн, биемахбодийн түвшин: Тодорхой бүтэц, хэмжээ, байрлалтай, ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг эсүүд нийлж эд, эдүүд нийлж эрхтэн, эрхтэнүүд нийлж бие махбодийг үүсгэнэ.Олон эст биемахбодийн эс нь эд, эрхтэнг үүсгэдэг.
  3. Популяцийн түвшин: Ургамал, амьтан ганц нэгээрээ тусгаарлагдмал оршдоггүй , популяцид нэгддэг.
  4. Зүйлийн түвшин: Бие биетэйгээ бүтэц, үйл ажиллагаа, биохимийн  шинжээрээ төстай, хоорондоо чөлөөтэй үржиж, тодорхой нэгэн газар нутгийг эзлэн амьдарч биологийн зүйлийг үүсгэдэг.
  5. Биогеоценозийн (экосистем), биосферийн  түвшин: Бие биеэсээ харилцан хамаардаг бие махбодийн бүлэг(биоценоз) хүрээлэн буй орчны биологийн, биологийн  бус хүчин зүйлүүдийн нэгдмэл нэг систем  юм.

Биологийн шинжлэх ухаан хөгжихийн хирээр олон шинэ салбарууд үүсэн , өргөжин тэлж, маш нарийсч байгаа ба судалж байгаа бие махбодиороо  Ургамал судлал, амьтан судлал, бичил амь судлал (нэг эст бичил амьд биесийг)  гэж ангилагддаг. Мөн судалж буй арга, судалгааны хүрээнээс хамааран  Биохими, молекул биологи , эсийн биологи,эд судлал, гистологи, анатоми, физиологи, этологи, экологи  зэрэг үндсэн салбаруудад хуваагддаг ба сүүлийн 15-20 жилд биологит  гарсан дэвшил нь түүнийг байгалийн шинжлэлийн салбарын тэргүүн эгнээнд гаргасан.  Энэ нь биологийн идэвхт ДНХ гарган авч, түүнийг өөр биед шилжүүлэн суулгах болсонтой холбоотой Биотехнологийн салбарын хөгжил юм.

Биологийн шинжлэх ухааны хөгжилд олон орны олон суут эрдэмтэд чухал үүрэг гүйцэтгэсэн ба эдгээрээс  К.Линней, Ч.Дарвин, Т.Морган , Г.Мендель, Уотсон ,Крик нарыг нэрлэж болох юм.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: