Дугираг хорхой

Дугираг хорхойн бие урт, цилиндр ээрүүл хэлбэртэй, 2 талын тэгш хэмтэй, биеийг аль ч хэсгээр хөндлөн огтолоход дугариг харагддаг. Бие үечилсэн бус тогтоцтой, түүний хана кутикул, гиподерм, булчингаас тогтсон арьс булчингийн уут хэлбэртэй, анхдагч хөндийтэй. Мэдрэлийн систем залгиур хоолойн ойролцоох мэдрэлийн цагаираг, түүнээс салбарлан хорхойн биеийн хэвлий, нуруу талыг дагасан мэдрэлийн баганаас тогтоно. Хоол боловсруулах систем  сайн хөгжсөн. Ялгаруулах систем протонефрид.  Зарим хорхой нь биеийн гадаргуугаараа амьсгалдаг.

Хүний хүж хорхой- Ascaris lubricoides

Хүнд аскаридоз өвчин үүсгэдэг. Тархалт өндөр, Бие нь ээрүүл хэлбэртэй, том хэмжээтэй, эмэгчин 20-40 см, эрэгчин 10-15 см урт, ягаан цайвар өнгөтэй, эрэгчин хорхойн биеийн төгсгөлийн үзүүр хэвлийн тал руу тахийсан, эмэгчнийх шулуун.

Хүүхдийн хялгасан хорхой /цагаан/ (Enterobius vermicularis)

Бие нь утаслаг, ээрvvлэн хэлбэртэй, цагаан өнгөтэй, эрэгчин хорхой 2-5 мм, эмэгчин 9-12 мм урт, гулсамхай хөдөлгөөнтэй. Хялгасан хорхойн өндгөөр хvн халдварласан тохиолдолд өндөг хоол боловсруулах эрхтний системийг дамжиж, нарийн гэдсэнд очиж авгалдайболно.

Авгалдай гэдэсний ханыг идэвхтэйгээр нэвтлэн цусны судсанд очиж цусны урсгалаар элэгний хураагуур судсаар дамжин элгэнд хvрч улмаар зvрхний баруун тосгуур, ховдолд орж тэндээс цусны бага эргэлтээр уушгинд очоод, мөгөөрсөн хоолойгоор дамжин хамрболонамны хөндийд эргэж ирнэ.

Трихинелл хорхой (Trichinella spiralis)

Хүнд  байгалийн голомтот бүлэгт хамаарагддаг трихинеллез өвчин үүсгэдэг. Бие гүйцсэн хэлбэр хүний гэдсэнд (эзний) , авгалдай тодорхой булчинд байрладаг. Гахайн махыг хүнсэнд хэрэглэдэг бүх нутагт өргөн тархалттай.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: