Үе хөлтөн амьтад

Үет хөлтний хүрээ: Дээд зэргийн  зохион байгуулалттай  сээр нуруугүйтэн бөгөөд, хүний амьдралд олон талын  ач холбогдолтой. Хөдөө аж ахуйд үр тариа, хүнсний ногооны хортон шавьжууд хор хөнөөл үзүүлдэг боловч цэцэгт ургамалд тоос хүртээх ашиг тус үзүүлдэг. Олн төлөөлөгчид нь хүнд өвчин үүсгэгч, тэдгээрийг дамжуулагчид, завсрын эзэн байгалын хадгалагч болдог.  Үе хөлтөний хүрээнд 1 сая орчим зүйлийн амьтад хамаарагддаг.

Хилэнцэт аалз  Скорпион (Scorpions )

Алтайн нурууны салбар уулс, говь цөлийн нутгаар ихэд тархсан. Ямаан ууц, хилэнцэт хорхой гэж нэрлэдэг. Биеийн урт нь 3-8 см урт, гадуураа улбар шар өнгийн хатуу хитинээр хучигдсан. Бие нь толгой, цээж, хэвлий, сүүлний хэсэгт хуваагддаг. Сүүл нь үзүүртээ ховилтой зүү мэт хатгууртай. Шөнийн амьдралтай, жижиг шавьж, аалз, цох, царцаагаар хооллоно.

Хамгийн хортой 10 аалзны бичлэгийг сонирхоно уу.

Хачиг (Acarina):

Олон төрлийн хачиг байдаг ба байгалийн хадгалагчид, хүний өвчин дамжуулагчид, үүсгэгчид, гадаад шимэгчид байдаг.Маш жижиг хэмжээтэй. 0,1-10 мм урт, ихэнхдээ эм хачиг 8,2 мм урт, 4,6 мм өргөн. Эр хачигг нь 5,8 м урт, хар хөх, зэвхий саарал өнгөтэй, цайвар хөх өнгийн товгортой. Хамууны хачиг ,бусад хачгууд.                      Хамуу,  хамууны  хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм.    Эмэгчин хачиг 0,3-0,4 мм байдаг ба 1 сар амьдардаг.  Эмэгчин хачиг арьсны өнгөн хөрсний доогуур хамууны жим үүсгэн тэндээ 2-3 өндөг тавьдаг. Өндөгнөөс 2 долоо хоног орчмын дараа нас бие гүйцсэн хачиг бий болж арьсны гадаргуу дээр гаран эвцэлддэг. Эр хачиг нь үр тогтоосны дараа үхнэ. Үр тогтсон эм хачиг арьсны өнгөн хөрсний  доогуур орж өндгөө тавих байдлаар амьдралын цикл нь үргэлжилнэ.

Тайгын хачиг 

Тоосны  хачигыг  сонирхоно уу.   Бөөс

Жоом  Жоом махан идэштэнд тооцогддог боловч чихэр амттан гурилан бүтээгдхүүнийг илүүд үздэг. Өлссөн үедээ нус, шүлс, цэр, өтгөн ялгадасыг Олон тооны халдварт өвчин үүсгэгчид (халдварт шар, цусан суулга, шимэгч хорхой зэрэг)-ийг тараахад жоом нэлээдгүй үүрэгтэй оролцдог. Эрдэмтэд нотолж жоомноос 40 гаруй төрлийн нян, вирус, шимэгдийн өндгийг илрүүлжээ. Жоом нь орон гэр, буудал, хоолний газруудад их байдаг.

, Ялаа      Гэрийн хар ялаа болон бусад ялаанууд хос далавчтаны багт хамаардаг байна. Энэ бүлэгт ялаанаас гадна шумуул, хөхтүрүү, дэлэнч зэрэг цус сорогч шавьжууд, тэмээлзгэнэ  багтдаг. Ялааны амны бүтэц олон янз байдаг аж.Тухайлбал, долоох, мэрэх, хатгаж сорох зэргээр хоолоо олж иддэг байна.Бидний мэдэх гэрийн хар ялаа хүний биеийн хөлс болон биенд үүссэн шарх шалбархайн шүүсийг долоож хооллодог.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: