Эс бол амьд биеийн үндсэн нэгж мөн.

Амьд биет өөрийн өвөрмөц шинж чанараа үеэс үед дамжуулан хадгалдаг ба вирусаас бусад бүх амьд бие эсээс тогтдог. Эсийг бөөмийн бүтцийн байдлаар нь прокариот ба эуокариот гэж ангилдаг. Прокариотын 1 хромосомтой ,бөөм нь бүрхүүлгүй, энгийн хуваагдлаар үрждэг (бактери, хөх, ногоон замаг) .
Эуокариот эсийн  бөөм нь  гадуураа бүрхүүлтэй, хромсом нь 2, түүнээс олон байх ба , митохондри, хлоропласт (ургамалд), Гольджийн бүтэц , бусад эрхтэнцэртэй. (бусад бүх нэг ба олон эст бие махбодь)   Биологийн зүйл бүр хромосомынхоо тоог үеэс үед тогтмол хадгалж байдаг учир тухайн зүйл оршин тогтнодог. Амьтан, ургамалд байх тогтмол тооны хромосомыг тэр биеийн кариотип гэнэ.
Хүн 46, чийгийн өт 32, адуу 64, илжиг 62, нохой 78, шумуул 6, зөгий 32, гахай 38, туулай 44, сармагчин 48, хонь 54, тахиа 78 тус тус байна.Хромосомын тоог байнга тогтмол байлгадаг зохицуулга байдаг ба энэ нь эсийн митоз ба мейоз хуваагдал юм.
Биеийн бүх эс 2 n диплойд тооны хромосомтой ба митоз хуваагдлаар олширно. Мейоз хуваагдлын үр дүнд бэлгийн эс үүсэх ба түүний хромосомын тоо 2 дахин цөөрсөн байдаг.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: