“Удамшлын өвчний оношлогоо”

 

  Одоогийн байдлаар 5000 гаруй удамшлын өвчин мэдэгдээд байгаагаас мэдрэлийн 200 гаруй, арьс ба нүдний 250 орчим эмгэг бүртгэгдээд байна. Удамшлын өвчний оношлогооны аргууд өргөнөөр нэвтэрч байна.

1.Клиннико генеологийн арга:

Клинико-генеалогийн арга нь хүний генетикийн судалгаанд өргөн дэлгэрсэн арга юм.  Нэг удмын хүмүүсийн дунд аль нэг шинж тэмдэг буюу өвчин хэрхэн тархаж яаж дамжсаныг үеэс үед дамжуулан мөшгиж судлахыг генеологийн арга – гэнэ.

Молекул генетикийн арга

Молекул генетикийн арга гэдэг нь судалж буй ДНХ-ийн хэсгийн бүтэц дэх өөрчлөлт хувилбарыг илрүүлэхэд илрүүлэхэд чиглэгдсэн олон янзын ажилбаруудаас бүрдэ. ДНХ РНХ-аар ажиллах энэ аргууд нь аллель, гень, хромосомын тодорхой хэсэг дэх өөрчлөлтийг төдийгүй ДНХ-ийн нуклеотидийн дараалалыг ч тогтоох боломжийг олгодог.

Полимиразын гинжин урвалын ( ПГУ ) – PCR

ДНХ (буюу РНХ) -ийн дээжийг гаргаж авах. Энэ нь бүх аргын эхний шат бөгөөд хоёр хувилбараар явагдана.

Эсийн геномын ДНХ-г ялгах

ПГУ-ын тусламжаар шинжлэх гэж байгаа тэр хэсгээ хувилан олшруулах. Геномын ДНХ-г бөөм бүхий ямар ч эсээс ялган авч болно. Эсээс ялган авсан ДНХ нь тэр бие махбодын бүх геномыг төлөөлж байдаг.

 Агарозын гель дээрх ДНХ-ийн хэрчмүүдийг энгийн нүдээр харж харьцуулан жиших ажиллагаагаар заримдаа оношлогоо дуусдаг.

Цитогенетикийн шинжилгээ:

Орчин үед генетикийн ухаан эрчимтэй хөгжиж, анагаах ухааны цитогенетик гэдэг шинэ салбар бий болж хромосомын олон тооны өвчнийг оношлох болсон. Цитогенетикийн аргаар хромосомын тооны өөрчлөлтүүдийг оношлоно.

Биохимийн арга:  Энэ арга нь ерөнхийдөө цус, шээс , зарим төрлийн ферментийн эмгэг зэрэгт суурилан ь тэдгээрийн хэвийн үзүүлэлтүүдийг өөрчлөгдсөн үзүүлэлтүүдтэй харьцуулан тодорхойлдог.  Жишээ нь фенилкетонурийн үед цусан дахь  фенилаланины  хэмжээ ихсэх ба үр дүнд нь фенилаланингидроксилазын тусламжтай  фенилаланин  тирозин болох  урвал бүрэн биш хувирал явагддаг.

Дерматоглификийн арга: энэ арга нь гар, хөлийн хурууны хээ, алга тавхайн нугалаас ,шугам,зураасыг судлана.

1892 онд эрдэмтэн Гальтон анх хурууны хээний шинжлэх ухааны ангиллыг  зохиосон. Гарын хээг судлахын тул алга, хурууны дардас хэви йг зөв авах хэрэгтэй.

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: