Трансгенные организмы буюу хувиргасан амьд организм

http://mnb.mn/i/15313

http://www.news.mn/content/144198.shtml

Хувиргасан амьд организм гэж юу вэ, тийм организмыг бид хоол хүнс, ахуй амьдралдаа хэрэглэдэг үү, тэр нь хүнд хортой юу…?  Орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмыг “хувиргасан амьд организм” хэмээн нэрлэдэг байна.

Дэлхий нийтийн байнгын хэрэглээ болсон хүнсний бүтээгдэхүүнд ч хувиргасан амьд организм хэдийнээ нэвтэрчээ. Хөдөө аж ахуйн салбарт хувиргасан амьд организмыг илүүтэй хэрэглэдэг.

Мал аж ахуйн салбарт тэр дундаа гахай, хонь, үхэр, ямаанд ген шилжүүлэх аргаар үржил шимийг нь сайжруулсан олон тохиолдол бий. Газар тариалангаас улаан лооль, эрдэнэ шиш, шар бурцаг, хөвөн болон тосны ургамал, чинжүү зэрэг ургамалд биотехнологийн аргыг илүүтэй хэрэглэдэг байна.

2012 оны байдлаар л гэхэд АНУ 69,5 сая га-д хувиргасан амьд организм бүхий ургамлыг тариалсан бол Азийн орнуудаас Энэтхэг, Хятад зэрэг хүн ам олонтой орнууд энэ төрлийн тариалалтаар тэргүүлдэг ажээ. Хувиргасан амьд организм нь органик ургамал, амьтнаас тухайлсан  ашиг шимийн хувьд хамаагүй илүү байдаг. Тиймээс ч энэ төрлийн үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай байна.

Биотехнологийг уламжлалт, шинэ үеийнх гэж  хуваадаг байна.  Уламжлалт исгэх технологид бяслаг, тараг айраг, талх, арьс шир идээлэх зэрэг  ордог бол орчин үеийн биотехнологид генийн инженерчлэл, эсийн инженерчлэл, микрорганизмын синтез, ферментаци багтдаг. Сүүлийн он жилүүдэд дэлхийн хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа тул хэрэгцээг нь хангах шаардлага зүй ёсоор урган гарчээ.

Монгол улсын хувьд Дэлхийн Байгаль хамгаалах  Сан, НҮБ-ын Байгаль Орчны хөтөлбөр БОНХЯ-тай хамтарч  “Монгол Улсад Биоаюулгүй  байдлын  чадавхийг  бэхжүүлэх” төслийг   2011 оноос  хойш хэрэгжүүлж эхэлжээ.  Энэ төсөл нь хувиргасан амьд организм ба түүнээс  гаралтай бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд зохицуулах  зорилгоор “Биологийн олон янз байдлын тухай Конвенц”-д үндэслэн 2000 онд Канад улсын Монтреаль хотноо “Биоаюулгүй байдлын тухай Картагений Протокол”-ыг батласантай холбоотой. Энэхүү Протоколд Монгол улс 2002 онд нэгдэн оржээ.

Манай улсад хувиргасан амьд организм нь рекомбинант технологиор үйлдвэрлэгдсэн эмийн бүтээгдэхүүнийг гадаадын орноос оруулж ирдэг. Үүнд,В гепатит, полимиелит, томуугийн вакцин, иммуноглобулин бэлдмэлүүд, 16 төрлийн инсулин, хачигт энцефалитийн ийлдэс зэрэг бүртгэгджээ. Мөн хувиргасан амьд организм

болон түүний гаралтай түүхийн эд агуулсан байж болзошгүй шоклад, кофений сүү, ургамлын тос, самар, зайдас, бэлэн гоймон гэх мэт зургаан нэр төрлийн 162 нэрийн импортын хүнснийн бүтээгдэхүүнийг монголчууд хүнсэндээ хэрэглэж байгааг тогтоосон байна.

Ийм гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-д төдийгүй олон улсад шошгожуулах шаардлагагүй гэдэг. Зөвхөн бүтээгдэхүүний найрлагад нь орсон зүйлсийн тухай шошгод бичиж, мэдээлсэн байхад болно хэмээн үздэг байна. Хувиргасан амьд организмын асуудлаар дэлхийн хэмжээнд  санал зөрөөтэй  байдаг гэнэ. Тухайлбал, ийм гаралтай бүтээгдэхүүнийг их хэрэглэснээр хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй эрсдэл бол харшил үүсэх, антибитокит тэсвэртэй чанар дамжих, үлмэдэгдэх нөлөөлөл  илэрдэг бололтой.

Гэтэл байгаль орчинд ямөр нөлөөлөл үзүүлдэг  вэ гэвэл  солбицон тоос хүртэх замаар шилжүүлсэн ген санамсаргүй дамждаг, биологийн олон янз байдал ядмаг болох талтай, мөн бусад организмд үлмэдэгдэх нөлөөтэй байдаг аж. Гэвч орчин үеийн биотехнологийг ашигласнаар анагаах ухаанд эмчилгээ оношилгооны шинэ арга зүй, вакцин, аж үйлдвэрт шинэ бүтээгдэхүүн, технологи, сайжруулсан мяндас болон түлш, хүнсний салбарт хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, баталгаат байдлыг сайжруулах, газар тариалангийн салбарт  газрын ашиглалт, үржил шим муутай хөрснөөс тогтвортой ургац хураах, газар тариаланд ашиглах ус болон химийн бодисын хэрэглээ буурах гэх мэт үр дүнд хүрдэг байна. Эцэст нь тэмдэглэхэд  бидний  хэрэглэж байгаа жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн, хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн хоёрыг ялгаж хэрэглэх хэрэгтэй юу гэдэг нь сонирхол татсан асуулт байж болох юм.

Үүний зэрэгцээ байгалийн баялгийн нөөцийн хомсдол зэрэгтэй уялдан шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл, практикт эрчимтэй ашиглах шаардлага ч бий болж. 2010 оны байдлаар дэлхийн хүн амын өсөлт 6,88 тэрбумд хүрчээ. Тэгвэл 2015 оны байдлаар 7,3 тэрбум хүрнэ гэж тооцоолсон байна. Иймээс хүмүүсийн хэрэгцээг хангаж, асуудлыг шийдвэрлэхийн тулд “гадны” ген агуулсан өндөр ашиг шимтэй ургамал, амьтдыг гарган авч хүнс, эмийн үйлдвэрлэлд хэрэглэх нь шим тэжээл сайтай, өртөг зардал бага тусдаг тооцоолжээ.

Хувиргасан амьд организм нь унаган байгалийн гаралтай ургамал, амьтдаас эдийн засгийн хувьд ч олон талаараа давуу гэж олон улсад үздэг байна. Дэлхийд 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл ХАО-аас гаралтай түүхийн эд агуулсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэсээр байгаа. Ийнхүү генетикийн аргаар хувиргасан бүтээгдэхүүн нь “GMO” буюу “GM’’  (Genetically Modified Organism) гэсэн олон улсын тэмдэглэгээтэй байдаг.

Тиймээс хувиргасан амьд организмыг хөдөө аж ахуйн хогийн ургамал, хортон шавьжид тэсвэртэй, өвчин,ган, хүйтэнд тэсвэртэй, давслаг хөрсөнд ургах чадвартай, үр жимс түргэн хугацаанд боловсордог, төрөл бүрийн шим тэжээлийн чанар өндөртэй, эмийн ургамал гарган авах, оношилгоо шинжилгээний  зардал хэмнэх гэх мэт олон зорилгын улмаас гарган авдаг болжээ. Гэвч хүмүүс хамгийн гол нь өөрийнхөө энергийг дээд зэргээр хэмнэж, сайхан, амт шимтэй, тэжээллэг хоол хүнс идэж, сайн унтаж амарч, цэвэр агаарт явж байх ёстой гэж байна.

Хувиргасан амьд организмыг хөдөө аж ахуй, анагаах ухаан, аж үйлдвэр, байгаль орчин, бусад зарим салбарт хэрэглэдэг. Анагаах ухаанд гэхэд эм, бэлдмэлийн түүхий эд, оношилгооны материал, вакцин гаргаж авдаг. Мөн хөдөө аж ахуйд  төмс, эрдэнэ шиш, цагаан будаа, амтат гуа, шар буурцаг, чихрийн нишингэ, тамхины ургамал, хөвөнгийн ургамал  зэрэг  олон төрлийн бүтээгдэхүүн гарган авч хүмүүсийн хэрэгцээг хангасаар иржээ.

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: