Нүүрс ус- Carbohydrates

Нүүрс-ус нь байгальд өргөн тархсан хүний ахуй амьдралд чухал хэрэгцээтэй байгалийн органик нэгдлийн нэг анги бүлэгт хамаарна.  Нүүрс ус нь ургамалын хуурай бодисын массын 80% , амьтны организмын 2%-ийг нүүрс-ус эзлэнэ. Сүүн тэжээлтэн амьтанд уураг, өөх тосноос нийлэгждэг. Ихэвчлэн ургамалын гаралтай бүтээгдэхүүнээс гарган  авдаг. Нүүрс-ус нь  нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгчийг найрлагандаа агуулсан органик нэгдэл юм. Нүүрс-усыг энгийн (моносахарид), нийлмэл нүүрс-ус (полисахарид) гэж 2 бүлэгт хуваана.Ургамлын ногоон мөхлөгт нарны гэрлийн нөлөөн дор химийн урвал явагдсаны үр дүнд нүүрс ус үүсдэг гэж үздэг.

Хүүхдэд нүүрс ус задрах онцлогууд

Нялх хүүхдийн ходоодонд хүчиллэг нь бага учир шүлсний α амилаза фермент нь чухал үүрэгтэй байдаг. Нялх хүүхдэд нойр булчирхайн  α амилаза ферментийн идэвх бага. Хүүхэд эхийн сүү болон хүүхдийн сүүн тэжээлийн нүүрс усыг задлах чадвартай . 1 нас хүрэх үед нойр булчирхайн  амилазагийн идэвх 25 дахин, бэлгийн бойжилтийн үед 50 дахин ихэсдэг. Хүүхдэд маш идэвхтэй нүүрс ус  боловсруулдаг ферментүүд нь  гидролазын  α , β  лактозууд юм.  β лактоза нь эхийн хөхний сүү болон нарийн гэдэсний төгсгөлд  маш бага байдаг учир гэдэсний микрофлор үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.  Үнээний сүү нь фосфор ихтэй учир α лактоза  агуулах ба нарийн гэдэсний дээд хэсэгт түргэн шимэгдэж, хооллосны дараа гипергликемий болох аюултай. Тийм учраас  угжны хүүхдүүд таргалах хандлагатай.

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: