Шээс үүсэлт

Шээс  бол бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүний усан уусмал бөгөөд шээсний үүсэлт түүний найрлага нь диурез, булчингийн идэвхит байдал, хоол боловсруулалт, цаг уурын нөхцөл, сэтгэл хөдлөлийн байдал зэрэг олон х.зүйлээс шалтгаална.  Шээсний үүсэлтийн бичлэгийг сонирхоно уу!

Эзлэхүүн: хоногт бөөрөөр 1500 л цус дамжин шүүгдээд 180 л анхдагч шээс үүсгэдэг ба үүнээс жинхэнэ шээс үүсч эрэгтэй хүн 1500 мл, эмэгтэй хүн 1200 мл шээс ялгаруулдаг ба хоногт хэрэглэж буй хоол унднаас хамаарна. (500 мл бага, 2000 мл ихээс бол эмгэгт тооцож болно).

Өнгө: шээсний өнгө түүнд байгаа пигментээр тодорхойлогдох ба хэвийн байдалдаа тунгалаг хувын өнгө, шар, уробилиноген ихсэхэд өнгө нь харлана. Шээс янз бүрийн өнгөтэй болох нь эмийн бодисууд, хоолны хоолны будгаас шалтгаална.

Шээсний тунгалаг чанар: Эрүүл шээс тунгалаг байна. Эрүүл шээс тунгалаг байна. Шээсний бүрдэл байдлаас болж, тунадас үүсдэг.

Хувийн жин: Шээсэнд үүссэн бодисын ерөнхий концентраци бөөрний үйл ажиллагаанаас шалтгаална. Үүнийг хувийн жингээр тодорхойлно. Хэвийн хэмжээндээ 1,008-1,012 боловч 1,010-1,020 хооронд хэлбэлздэг.

Шээсний pH: Шээсний pH 4,6-8 хооронд байх боловч 5,5-6,5 байна. Түүний хүчиллэг байдал нь фосфоглицерид, фосфопротейд, нуклейн хүчлийн солилцооны бүтээгдэхүүнээс шалтгаална.

Шээсний уураг:Хэвийн хэмжээндээ 0,03 г/24 цаг байна. БЫөөрний нефроны суурь мембран, шээс дамжуулах зам гэмтсэнээс ургийн ихсэлт ажиглагдана.

Шээсний уургийн бус азотат бодисууд: Шээг 333-583 ммоль/24 цаг байна. Бөөрний нефроны суурь мембран, шээс дамжуулах зам гэмтсэнээс уургын ихсэлт ажиглагдана.

Шээсний хүчил: Пурины суурийн солилцооны эцсийн бүтээгдэхүүн, 2,35-5,9 ммоль/24 цаг. Агууламж ихсэх нь хүнсэн дэхь нуклейн хүчлийн илүүдэл, пурины нийлэгжилт ихсэх буюу задрах зэргээс шалтгаална.

Аминхүчил: 0,29-5,35 ммоль/24 цаг ялгарна. Глицин, гистидин, аланин давамгайлна. Аминхүчлийн солилцооны өөрчлөлт, зөөлтийн систем гэмтэх, бөөрний сувганцарт аминхүчил эргэн абсорбцлогдох, уургийн задрал хурдсах зэргээс агууламж нь ихсэнэ.

Аммонийн давсууд: Физиологийн 30-60ммоль/24 цаг ялгарна. Ихсэлт нь ацидозын ихсэлт, багасалт нь алкалоз, бөөрний алсын сувганцарын гэмтэл зэргээс болно.Гиппурын хүчил: хэрэглэж буй хоолны хэмжээтэй хамааралтайгаар 5,5 ммоль/ 24цаг байна. Индикан  буюу индоксил: хүхрийн хүчил ул мөр төдий байна. Их хэмжээний махан хоол идэхэд ихсэх боломжтой. Эсвэл гэдсэнд ялзралын процесс ихэссэнээс болно.

Азотлог пигмент: үүнд уробилиноген, тэрчлэн цөсний хүчлийн глюкуронидууд , билирубин, стеройд гормон ихгүй хэмжээгээр байна. Шээсний азотгүй нэгдлүүд: Хэвийн шээсэнд глюкоз бусад моносахарид лабораторийн ердийн аргаар илрэхгүй. Глюкозын агууламж 0,3-1,1 ммоль/ 24 цаг байна. Лактат, пируват 1,1-0,11 ммоль/24 цаг. Ихсэлт нь булчингийн хүчтэй ажил гипокси тэрчлэн эмгэг байдал ( чихрийн шижин, өлсөлт)-аас болно.

Минерал давс: хэвийн хэмжээнд натри 174-22, кали 69-71, кальци 4,02-4,99 органик фосфор ойролцоогоор 33 ммоль/24 цаг. Шээсээр 150 хүртэл янз бүрийн бодис ялгардаг. Ялгарч байгаа шээсний хэмжээ багасахыг олигоури, ихсэхийг полиури, шээс хаагдахыг анаури гэж нэрлэнэ. Шээсний шинжилгээ оношийн ач холбогдолтой. Дотор, мэдрэл, мэс засал, халдварт болон бусад төрөл бүрийн өвчнүүдийн үед эмчилгээний тактик, үр дүн, хоол хүнсний тохирч буй эсэхийг шалгахад гол шалгуур болдог.

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: