Эсийн амьсгал-cell respiration

Эс нь амьд бие махбодийн бүтэц үйл ажиллгааны нэгж юм.

Амьд эсэд явагдах  биохимийн урвалуудыг нийтэд нь бодисын солилцоо  буюу метаболизм гэдэг. Катаболизмын үед Кребсийн мөчлөгт гинжин урвалын үр дүнд  ацетил – КоА нь ус ба нүүрсхүчлийн хий болж бүрэн исэлдэж дуусдаг ба чөлөөлөгдсөн устөрөгч нь НАД, НАДФ, ФАД-ын тусламжтайгаар биологийн исэлдэлтэд ордог. Энэ үед устөрөгч нь молекул байдалтай хүчилтөрөгчөөр исэлдэж  ус үүсэх ба энерги чөлөөлөгдөнө.    Cellular Respiration Glycolysis, Krebs cycle, Electron Transport 3D Animation YouTube 720p

Биологийн исэлдэлтийн явцад ялгарах энергийг ашиглан АТФ үүсэх үйл явцыг исэлдэн фосфоржих гэнэ.(митохондрт явагдана.)
Митохондрид хүчилтөрөгчийн оролцоотой исэлдэн фосфоржих үйл ажиллагаа явагдаж энергийн эх сурвалж болох АТФ нийлэгжин эсийн дотоод үйл ажиллагаанд зарцуулдаг билээ. Эдийн эсийн хангамжийн дутагдлын улмаас эсэд гипокси үүсч эс гэмтэх ба митохондрийд исэлдэн фосфоржих үйл явц сулардаг.

Иймээс эсэд АМФ болон АДФ-аас АТФ-ийн үүсэлт багасна. Эсэд АМФ –ийн хэмжээ ихэссэнээр эсийн энергийн хангамжийг сайжруулахад чиглэсэн дасан зохицолын урвалууд өрнөдөг. Эсийн фосфофруктокиназа,фосфорилаза ферментүүд идэвхижин хүчилтөрөгчгүй орчинд (анаэроб) нүүрс усны задрал (гликолиз) идэвхиждэг байна.  Ингэснээр нөөцлөгдсөн гликогеноо эмх замбараагүй зарцуулж шавхдаг. Мөн креатинкиназа фермент идэвижиж креатинфосфатаас анаэроб орчинд АТФ үүсэлт ихэснэ. Анаэроб исэлдэлтүүд ихэссэнээр бодисын солилцоо эцсээ хүртэл явагдаж чадалгүй эсэд лактатууд болон органик бус фосфатууд зэрэг хүчиллэг бүтээгдэхүүнүүд дүүрдэг. Үүний улмаас эсийн дотоод орчны рн багасч хүчилшилт болно.

Рн багасахын хирээр эсийн бөөмийн хроматины утаслагуудын бөөгнөрөл үүснэ. Энергийн дутагдлаас эсийн ус, эрдэсийн солилцоо алдагдалд орж эс амархан хавагнаж хөөдөг. Хэвийн үед эсийн дотоод коллойд-осмос даралт болон калийн  ионы хэмжээ эсийн гаднахаас бага байна. Энэ тэнцвэрийг эсийн мембран дээр байрлах натрийн болон калийн ионы шахуургууд гүйцэтгэдэг бөгөөд их хэмжээний энерги зарцуулагддаг.

Тэгвэл АТФ-ийн дутал болсноор натрийн ионы шахуургын үйл ажиллагаа алдагдан эсэд натри дүүрч кали гадагш нэвчин гардаг. Эс дэх натрийн хэмжээ ихэссэнээр эсийн дотоод онкос даралт ихэсч усыг татаж эс хавагнана. Түүнчлэн эсэд органик биш фосфат,лактатууд хуримтлагдсанаар эсийн доторх осмос даралт нэмэгдсэнээр эс хөөж хавагнахад түлхэц болно.

Эс хавагнасны улмаас эсийн дотоод бүтцүүд, ялангуяа барзгар эндоплазмын тор хөөж рибосомууд цитоплазмд тархаж гэмтэнэ. Рибосомууд гэмтсэнээр эс дэх уургийн нийлэгжил суларч нөхөх материалын дутагдал хомсдол бий болно. Нөгөөтэйгүүр эсийн хөөлтийн улмаас эсийн араг бүтцийг бүрдүүлдэг бичил сувганцар болон завсрын микрофиламент, актин, миозины утаслагууд тасарч эс хэлбэр дүрсээ алдан мембран дээр нь цэврүүнүүд үүснэ.

Митохондрий хөөж вакуоль үүсгэн гэмтсэнээр энергийн дутагшил улам лавширдаг. Хэрэв энэ үед эсийн хүчилтөрөгчийн хангамж хэвийн болбол дээрхи өөрчлөлтүүд сэргэж эс бүтэц, үүрэг үйл ажиллагааны хувьд хэвийн байдалд орж чаддаг юм. Харин гипокси үргэлжилбэл эсийн эргэшгүй гэмтэл болно.

Эсийн мембран дээр үүссэн цэврүүнүүд хагарч мембраны бүрэн бүтэн байдал алдагдана. Эсийн дотоод хүчилшилт ихэсч рн нь улам багасдаг.Энэ үед лизосомууд хөөж мембран нь гэмтсэнээр түүнд агуулагддаг ДНХ-аза, РНХ-аза, протеаза, фосфатаза, гликозидаза, катепсин зэрэг ферментүүд эс дотор чөлөөлөгдөн гарч идэвхижсэнээр эс өөрийгөө хайлуулан задлаж эхэлдэг. Үүнийг өөрийгөө залгих урвал /autohagy/ гэдэг. Энэ бүхний дүнд эс мөхөж сөнөдөг. Эс гэмтсэнээр түүнд агуулагддаг ферментүүд чөлөөлөгдөн цусны сийвэн дэх түвшин нь нэмэгдэнэ. Тухайлбал: кардиомиоцитийн гэмтлийн үед лактатдегидрогеназа /ЛДГ/, глутамин-оксалоацетат трансаминаза /ГОТ/ креатинкиназа зэрэг ферментийн идэвхи ихэсдэг юм.

C6H12O6 + 6O2 ® 6CO2 + 6H2O + energy

Two types:  1.     Oxidation   2.      Reduction

C6H12O6 + 6O2      ®         6CO2 + 6H2O + energy

С6Н12О6+6О2=6СО2+6Н2О нийт 38 ГФА

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: