Эсийн мембран

Аливаа эсийн  мембран нь эсийг гадаад орчноос тусгаарлаж, гэмтлээс хамгаалах, эсийг хэлбэржүүлэх, бодис ба энергийн солилцоо явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эсийн мембран нь хана хэрэм шиг бус суваг, канал, рецептор зэргийг агуулсан уян хатан байгууламж байдаг.Эс нь хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд шаардлагатай бодисуудыг гаднаас авч бодис солилцооны эцсийн бүтээгдэхүүнээ эсээс зайлуулж байдаг. Эсийн мембран сонгон нэвтрүүлэх чадвартай ба хоригийн үүрэг гүйцэтгэнэ. Үүнтэй холбоотойгоор эсийн мембраны 2 талд бодисууд ижил биш  хэмжээтэй байна. Ийнхүү концентрацын ялгаа нь эсийн мембранаар бодисын солилцоо явагдах, бодис шилжихэд чухал үүрэгтэй.    Калий-натриевый насос- К, Na -ийн суваг  ,  суваг    , Натрий калиевый насос  ,  Structure Of The Cell Membrane – Active and Passive Transport ,   Cell Transport ,    Active Transport ,  Membrane Transport in Cells Symport, Antiport, Cotransport Animation ,  Antiport

 

 

 

Advertisements

Ароматик спирт фенол

Качественная реакция на фенол (Фенолын чанарын урвалууд) , Качественная реакция на фенол  , Качественная реакция на фенолы  , фильм о феноле   ,

Спирт гарган авах аргууд

Получение спирта в домашних условиях ( Гэрийн нөхцөлд спирт гарган авах арга)Реакции окисления этанола. Опыт 4 , Горючесть спирта. Обнаружение воды в спиртах. Опыт 1  ,

Этанол

 

Этанолын үхлийн доз нь 4% (цусанд 4мг/мл) байдаг. Хортой үйлчлэл нь эхний үед сэтгэл хөдөлж баясах, ичихээ болих, тэнцвэр алдагдах, хэл яриа ээдрэх, дүгнэлт хийх чадваргүй болох, бүр гүнзгийрвэл комын байдалд орох зэргээр илэрнэ. Этанол нь судасны ханыг тэлэх үйлчлэлтэй тул хэдийгээр биеийн температур буурдаг боловч дулаацах мэдрэмж төрүүлдэг. Нэлээд удаан хугацаагаар өдөр бүр ойролцоогоор 60г спирт хэрэглэвэл донтох өвчинд (алкохолизм) автах төдийгүй элэг, мэдрэлийн болон мэдрэхүйн системийг ихээр хордуулж гэмтээнэ. Этанол ходоод болон нарийн гэдэсний дээд хэсгээр түргэн шимэгдэн, элгэнд энзимийн нөлөөгөөр ацетальдегидаар дамжин цууны хүчилд  хувирдаг. Этанол нь хавдар үүсэхэд хамжигч болдог тул кокарцианоген бодис юм.

 

Спирт, фенолын нэгдлүүд

 

Спирт. Спиртийн шинж чанарыг тодорхойлогч функциональ бүлэг нь  гидроксил бүлэг (ОН) юм. Спиртууд нь хүчил ба суурийн аль алины шинжийг үзүүлж чаддаг тул амфотер шинжтэй. Молекулдаа хоёроос дээш тооны гидроксил (OH) бүлэг агуулсан спиртүүдийг олон атомт спирт гэнэ.Олон атомт спирт нь нэг атомт спиртийг бодвол хүчиллэг шинжээрээ илүү юм. Олон атомт спирт ба зэсийн гидрооксид , Качественные реакции для обнаружения этанола, фенола и многоатомных спиртов , йодоформная реакция на спирт ,глицерин + натрий,  Изучение физических свойств глицерина ,    глицерин +тверд перманганат  , Спирт + Марганцовка = Взрывная реакция! , Взаимодействие спиртов с металлическим натрием  ,  Взаимодействие этилового спирта с бромоводородом ,  Несколько лайфхаков со спиртом. Химия , – просто. ,

Органик хими

 

Органик химийн хөгжлийн үе шатуудыг нэрлэх.

  • Эмпирик үе :         XVI-XVIII зуун: Хүмүүс сахар , цуу, спирт, будаг гэх мэт анхны органик бодисуудыг гарган авч хэрэглэх болсон.

IX зуунд цуунаас -цууны хүчил

XI зуунд исгэлтээс-этилийн спирт

XV зуунд спиртийг хүхрийн хүчилтэй нэрж этилийн эфир мөн хувны хүчил, бензойны хүчилийг гарган авч байсан

  • Эхэн үе: XVIII зууны сүүлч,XIX зууны эхэн үеээс  Органик хими бие даасан шинжлэх ухаан болон өргөжсөн .

Шоргоолжны хүчил, этилийн спирт, ацетилен, бензол, метаныг органик биш бодисоос гарган авч ,тосноос тосны хүчил, глицерин гарган авсан.

  • Эрчимтэй хөгжлийн үе :XIX зууны 2-р хагасаас XX зууны эхэн. Бутлеровын байгуулалтын онол гарч. Бүтцийн судалгаа хийгдэж, спектрийн арга үүссэн. Сахарыг нийлэгжүүлэн гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
  • Орчин үе: XX зуунаас одоо хүртэл.

Химийн үйлдвэрлэлийн аргууд эрчимтэй хөгжсөн. Мөн биохими, микро биологи, хий шингэний хроматограф, рентгенограф, масс спектерийн анализын аргууд эрчимтэй хөгжиж байна.

Эм, катализатор, витамин гэх мэт маш олон органик бодисуудыггарган авч ашиглаж байна.

Органик химийн үндэс нь XIX зууны 2-р хагаст Оросын химич А.М.Бутлеров, түүний хамтран зүтгэгчдийн бололвсруулсан “Байгуулалтын онол” юм.

Чанарын анализ

}Чанарын анализ:Шинжилж байгаа бодисыг бүрдүүлж  байгаа тодорхой нэг элемент буюу ионыг илрүүлэхэд оршино.

}Тооны анализ : Нийлмэл бодисын найрлаганд байгаа тодорхой нэг бүрэлдэхүүн хэсгийн тоо хэмжээг тодорхойлно. Тооны анализын үр дүнг ихэвчлэн процентоор илэрхийлнэ.

}